• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бүжгийн төлөөх хүсэл тэмүүлэл минь хэжээ ч гандан буурахгүй

CRI       (GMT+08:00) 2013-04-15 09:28:50

     Урлаг соёл гэж хүмүүсийг цаг үргэлж хурцлан, хичээл зүтгэл шаардаж байдаг хүнд хэцүүхэн салбар билээ. Цуцалтгүй чармайж, оюун ухаан, шаргуу хөдөлмөрөө дайчлан байж л урлаг тавцанд өөрийн ололт амжилтаа бичиглэн үлдээдэг. Үүнийг нь ӨМ-ын алдарт бүжигчин, бүжиг дэглээч Хаш-Одны урлагийн эчнээ хүсэл тэмүүллийн төлөөх замнал тод харуулж байна.


         Урлагийн алтан босгын алхаа

     Хаш-Одон Ордос хотын Үүшин хошууны Шарлаг суманд ард урлагчний гэр бүлд өсөж төржээ. Хаш-Одоны Аав нь нутаг усныхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн ардын урлагчин байж, баргийн ардын хөгжмийг тоглож чаддаг ихээхэн авьяастай нэгэн, ээж нь ч гэсэн их сайхан дуулдгаар урлагийн буян гийсэн гэр бүл нь түүнийг ихээхэн нөлөөлсөн нь мэдээж хэрэг юм. Дунд сургуульд байхаасаа сурлага хичээл сайтай бөгөөд бүжгийг их сайхан бүжиглэдгээрээ үеийнхэн дундаа одон болж гялруулж явж байжээ. Мөн түүнийг дунд сургууль байхад эгч нь тухайн орон нутгийнхаа Улаанмөчрийн бүжигчнээр ажиллаж байсан. Тэрээр эгчийнхээ тайзнаа бүжиглэж байхыг нь харах дуртай, эгчээрээ их бахархаж явдаг бөгөөд тэр л цагаас бүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй болж эхэлжээ. Бүжигчин хүний үндсэн тавигдах "Гурван урт, нэг жижиг"/ Хүзүү урт, гар урт, хөл, царай жижиг/ шаардлага авч төрсөн бөгөөд авьяастайг нь таньж мэдсэн эгч нь түүнийг дунд сургууль төгсөөд урлагийн сургуульд элсүүлэхийг зөвлөснөөр 1988 онд Ордос хотын Урлагийн сургуулийн бүжгийн ангид бүртгэгдэн орж, урлагийн замд анхлан хөл тавьжээ. Удам дамжсан урлагийн авьяасыг өвлөн авсан Хаш-Одон урлагийн сургууль орсон цагаасаа бүжгийн хичээлээ шимтэн сурч, дасгал сургуулилаа таслалгүй хийж, хичээл зүтгэл гаргасны эцэст, тэрээр тун удалгүй мэргэжлээрээ үеийнхэн дундаасаа шалгаран, багш нарынхаа хайр хүндэтгэлийг олж, энэ бүхнээсээ эрч хүч авч улам өөрийгөө цэнэглэсээр байлаа.

     1992 онд, Өвөр Монголын Дуу бүжгийн бүлгэм нь ӨМ-ын хэмжээнд мэргэжлийн бүжигчин элсэхээр эл аймаг хотод хүрч, сонгон шалгаруулалт хийж байжээ. Тухай үед их сургуулийн 4-р курсээ төгсөхөөр зэхэж байсан Хаш-Одон Ордос хотод хүрч сонгон шалгаруулалтад нь оролцож, Ордосоос ганцаараа эмэгтэй бүжигчнээр элсүүлэн орсон байна. Ингээд тэрээр Өвөр Монголын Дуу бүжгийн бүлгэмийн бүжигчин болж, ажлын анхны гараагаа эхлүүлсэн байна.

     Бүжгийн төлөөх хүсэл тэмүүлэл

     Тухайн жил Өвөр Монголын үндэстний дуу бүжгийн бүлгэм мэргэжлийн бүжигчин бэлтгэхээр анх удаагаа Өвөр Монголын хэмжээнд урлагийн сургуулийн оюутнуудын дунд сонгон шалгаруулалт хийж нийт 12 хүн сонгон авсны нэг нь Хаш-Одон байсан, мөн Ордос хотоос элсүүлэн орсон ганц эмэгтэй бүжигчин юм. Өвөр Монголын үндэстний дуу бүжгийн бүлгэмээс эдгээр элсүүлэн авсан 12 бүжигчнийг хүндэтгэн бэлтгэж, тусгай баг бүрэлдүүлэн дасгал сургуулил хийлгэж эхэлсэн байна. Уг бүлгэмд орж ажиллана гэдэг хэн хүний санаснаар болдог зүйл биш, Өвөр Монголын үндэстний дуу бүжгийн бүлгэм нь муж орны хэмжээний томоохон урлагийн бүлгэм бөгөөд Өвөр Монголын төв Хөх хотод байгаагаараа олон олон чадварлаг урлагчид ар араасаа дагуулж байдаг. Хэдийгээр Хаш-Одон Ордосын урлагийн сургуульдаа хамаг шилдэг нь гэгдэж байсан ч энэ олон мэргэжлийн хүмүүс хурсан бүлгэм ирж, "Уулын цаана уул, усны цаана ус" байдгийн гүн утга учрыг ойлгож, өөрийгөө мэргэшээгүй, түүхий байхыг таньжээ. Мөн тэрээр Ордос нутгийнхаа төлөөлөл болж, ард олныхоо итгэл сэтгэлийг алдахын тулд урагшлахаас биш ухралгүй цаг завгүй шөрвөсөө сунгатал дасгал дасгал сургуулилаа хийж, хүнээс дутуугүй явах төлөөх тэмцлээ үргэлжлүүлжээ. Түүний онож алдаж, урагш ахих зам мөрт нь аав, эгч хоёр нь хамт байлцаж, алдрын зэрэгт хүрэх хөвчийг тэлж, зориг итгэлийг нь чангалж байсан гэдэг. Хаш-Одон эгчийнхээ тухай ярихдаа: "Эгч минь надаас 17 нас их, эрт урлагийн амьдралд орсон хүн учраас энэ салбарын хүнд хэцүү, баяр гунигийг сайн мэднэ. Урлаг шиг л хатуу чанга, шулуун шударга их гоё хүн шүү дээ. Намайг хүүхэд байхаас л урлагийн замыг зааж, мөрийг минь тэгшилж, урагш дэвшихэд түлэх хүч болж байдаг. Эгчдээ би хязгааргүй хайртай, тэр надаа урлагийг мэдрүүлсэн анхны багш билээ" гэж байлаа.

     Бүжгийн урлаг нь хичээл зүтгэл хэчнээн гаргана тэр хэрээрээ олдог тийм ч өгөөмөр урлаг биш билээ. Тэрээр Өвөр Монголын үндэстний дуу бүжгийн бүлгэмд эхлээд олон хүнтэй хамтын бүжигт оролцож, тэр мөртөө хамгийн арын эгнээн тоглодог байсан ч яг л ганцаараа тайзыг эзэгнэж тоглож байгаа шиг дүрд орж, аливаа сэтгэлээс ханддаг байсан. Чин үнэн сэтгэлээсээ хийсэн зүйл сайн хариу ирдгийн жамаар тэрээр өөрийн хичээл зүтгэл, авьяас чадварыг түмэн олонд харуулж чадсанаар хамтын бүжгээс гоцлол бүжиг бүжиглэх болж, дахин гоцлол бүжгээсээ бие даан ганцаар тайзнаа гарах болжээ. Энэ бүхэнд түүний хүсэл тэмүүлэл, урагш ахих эрч хүч, дусал дусал хүч хөлснийх хариу бөгөөд олон сайн багш нарынх нь хүчин зүтгэл байх нь дамжиггүй.

     Урлагчин хүн тасралтгүй өөрийгөө цэнэглэж, ганц мэргэжлээрээ дагнах бус өөр олон зүйлийг сурч мэдэх чухалтайг таньсан тэрээр 1996 онд Бээжин дэх Төвийн үндэстний их сургуульд элсүүлэн орж, их хотоос дахин сурлага хичээлийн замаа өлгөсөн юм. Хятадын төв Бээжинд хүрч сурсан тэрээр их олон урлагийн мастерын хичээлийг сонсож, олон орны бүжгийн урлагтай танилцаж, их олон зүйлээр оюунаа цэнэглэж, олон бүтээл дүүрэн 4 жилийн оюутан амьдралаа өнгөрүүлээд нутаг буцан иржээ. Яг тэр үед эгч нь өөрийн зохиосон "Сүүн цагаан ерөөл" бүжиг нь Хятадын хэмжээний хамгийн том бүжгийн тэмцээн болох "Бадамцэцэг" цомын төлөөх тэмцээнд Өвөр Монгол орноос цорын ганц эцсийн шатны шалгаруулалт орсноос дүү Хаш-Одоноо тэмцээнд бүжиглэхийг урьжээ. Энэ түүнд аз ивээсэн явдал болжээ.


Амжилтын алтан тайзнаа

     1996 онд Хаш-Одон эгчийнхээ хүсэлтийн дагуу "Бадамцэцэг" цомын төлөөх тэмцээнд оролцох гэж сарын хугацаа л үлдсэн болохоор өдөр шөнөгүй хатуухан бэлтгэл сургуулил хийжээ. Тэрээр энэ тухайгаа ярихдаа: уг бүжиг нь хэдэн том хөдлөл байдгаараа бусдаасаа онцлог билээ. Хамгийн хүндрэлтэй хоёр хөдлөл бий, нэг нь тохойныхоо хажуу дээр аяга тавиад эргэх, нөгөө нь тухныхаа зүүн хэсэгт аяга тавиад 360 эргэлдэх, эхлээд энэ хоёр хөдлөлийг хийх бүр л толгой эргээд их бөөлждөг байсан, гэсэн больё гэж ер нь бодоогүй, мэдээж эгч маань ингэхийг хүсэхгүй, хүлээн зөвшөөрөхгүйг ч сайн мэднэ".

     "Чармайлга хүнийг гомдоохгүй" гэдгээр хичээл зүтгэл гаргаж, бэлтгэл сургуулилаа сайн хийсний дүнд, тус тэмцээний бүжигчний 2-р байр болон зохион бүтээсэн 2-р байрыг зэргээр хүртэж, эгч дүү хоёрын од нь гийсэн билээ. Ийнхүү Хаш-Одон бүжгийн салбар болон ард түмнийхээ дунд танигдаж эхэлсэн бөгөөд ус нутагтаа нэр хүндийг авч ирсэн юм.

     Тэрээр тухайн жилдээ их сургуульд явахын өмнө Өвөр Монголын үндэстний дуу бүжгийн бүлгэмтэй хийсэн гэрээнийхээ дагуу ажилдаа эргэн оржээ. Олон жилийн хүчин зүтгэлээрээ Хаш-Одон урлагийн тайзнаа өөрийн орон байртай олж, хүн ардынхаа хайр хүндэтгэлийг олсноор үл баран харь орны том тайзнаа монгол бүжгээ амилуулж явжээ. Мөн түүний монгол бүжиг гаргасан амжилт бүтээлийг нь үнэлж, төрөөс төрийн соёрхолт тэргүүн зэрэглэлийн бүжигчин, төрийн соёрхолт тэргүүн зэрэглэлийн бүжиг дэглээч зэрэг цолыг олгожээ. Уг хоёр эрхэм зэргийг авсан ӨМ-ын хамгийн залуу жүжигчин билээ. 2008 онд, Хаш-Одон өөрөө "Наманчлал" бүжгээ зохиож, 2009 онд Хятадын хэмжээн дэх монгол бүжгийн тэмцээнд шавиар бүжиглүүлж бүтээлээ оролцуулсан дээд амжилтад хүрч, шилдэг бүжиг дэглээч, бүжигчин, хувцас загвар, хөгжим зэрэг 5 төрөлд бүгд алтан медиаль хүртжээ. Хаш-Одон 30 гаруйхан настай залуухан хүний тэр болгон хийхэд байдаг бүхнийг өөртөө өвөлж, нийгэм нийтийн хэд хэдэн томоохон албан тушаалыг хариуцаж, их зүйлийг хийж бүтээхийн төлөөх тэмцлээ үргэлжлүүлнэ. 10 гаруй жил бүлгэмдээ бүжигчнээр ажиллаж, олон олон амжилт тогтоосон тэрээр дараа дараагийн залгамж халаа түрэн гарч ирэхэд зам тавьж, олон сайхан бүжигчин бэлдэхийн тулд бүжиг дэглээчийн ажил руу шилжиж эхэлсэн. Цаг үргэлж сурч судлахыг эрхэм үздэг тэрээр одоог хүртэл өөрөө сурч судлан, шинийг эрэлхийлэн явна. Тэрээр урлагийн тайзнаа өөрийгөө олж, алтан тайзаа дээдэлж яваг түүнд урлагийн бурхан улам ихийг ивээх болтугай.

Ирэлт: solongo,net,cn 
Найруулагч: Урантунгалаг

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе