|
|
||
Хятадын олон улсын радиогаас "Үзэсгэлэнт Шинжаан миний дуранд" гэрэл зургийн сэтгүүлчдийн Шинжаан орноор аялах арга хэмжээ зохион байгуулсанд би маш их баяртай байна. Монголын талаас миний бие оролцож байгаад бас их сайхан байна. Энэ хөтөлбөрт уригдсанаар Шинжааны тухай мэдээллийг цуглуулж байсан, сүүлийн үеийн мэдээлэлд Шинжаанд ардын арми орж ирээд хүмүүс үймээн бослого гаргах гэж байна гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байсан, энд ирэхэд тийм байдал харагдсангүй. Түүхийн сайхан дурсгалын газруудаар явсан, хэдэн зуун жилийн өмнө эндэх ард иргэд эх орноо хэрхэн хамгаалж тулалдаж байсан цэргийн харуулын багана дээр очлоо. Мөн энэ өдөр Субаши хийдэд очсон, өмнө нь иймэрхүү үлгэр домог сонсож байсан хэдий ч өөрийн биеэрээ ирж, өөрийн уран бүтээлээ хийнэ гэж бодоогүй. Энэ их алдартай, их нэртэй түүхийн дурсгалт газартай танилцсандаа баяртай байна. Мөн Өчигдөр Шинжааны Кү Чэ гэдэг хошуунд байрладаг вангийн ордонд зочилсон,орчин үеийн Хятад улсад ван гэдэг эрхэм цолтой хүн байдаг гэдгийг өнөөдөр л мэдлээ. Түүний амьдарч байсан ордон, цэцэрлэгт хүрээлэнгээр явж танилцсан. / Б.Бямба-Очир /
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |