• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аяллын тэмдэглэл / дөрөв /

CRI       (GMT+08:00) 2013-08-06 10:46:35

      Аяллын дундаас нэгэн хүндэт эрхмээ үдлээ

      Аяллын дундаас нэгэн хүндэт эрхэмтэйгээ салах ёслол хийлээ. Энэ бол биднийг зохион байгуулж байсан бас биднийг хараанаасаа нэг ч салгаагүй эрхэм ноён Юй Хун Яа юм. Энэ хүнтэй хамт байх хугацаанд их сонирхолтой байсан. Инээхээрээ их сайхан инээнэ. Түүний инээдийг сонсоод өөрийн эрхгүй инээчихдэг юм. Улс орны түүхийг ихэд сайн мэддэг тэрбээр залуу насандаа анхныхаа дурлалдаа монгол эмэгтэйд сэтгэл алдарч байсан гэж надад шивнэж байсан юм. Харин удалгүй бид салах болж түүнд Монголын Их Эзэн Чингис хааны хөрөг бүхий энгэрийн тэмдэг, Монгол Улсын авто замын газрын зургийн хамт дурсгал болгон өглөө. Та залуу насандаа монгол эмэгтэй хүнд дурлаж байсан гэж надад хэлж байсан. Анхны хайр гэдэг бол үнэхээр хэзээ ч мартагдахгүй. Харин би энэ аяллыг таны тэр хайр дурлал шиг санан дурсаж таны насан дээр очсон хойноо ч дурсан явах болно. Харин энэ авто замын газрын зураг байхад та Монгол Улсад хэзээ ч төөрөхгүй гэж хэлэн бэлэглэсэн юм. Мэдээж газрын зураг өгч байгаа явдал нь та манай улсад зочлоорой гэсэн далд санааг агуулан бэлэглэсэн юм. Харин энэ үед Юй Хун Яа дарга намайг дорноор тэврэн үдсэн юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе