• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хэн шань уул

CRI       (GMT+08:00) 2013-08-16 16:45:48

      Хэн шань уулын үзэмжит районыг Хятадын төрийн зөвлөл 1982 онд улсын анхны шалгаруулалтаар үндэсний 44 үзэмжит районы нэгээр баталжээ. 1984 онд тус районд 4 зэрэглэлийн хамгаалалтын бүс болон дархан цаазтай нэг бүс гаргасан юм. 1, 2-р зэрэглэлийн хамгаалалтын бүсийн талбай нь 62.10 ам дөрвөлжин км. Тянь фэн лин болон Цүй пин фэн хоёроор гол болгож, Тянь фэн лин-гийн үзэмжит район, Цүй пин фэн-гийн үзэмжит район, Чянь фө лин-гийн үзэмжит район, халуун аршааны үзэмжит район, Хүнь юань чэн-гийн үзэмжит цэгүүд, Лү шаний дархан цаазтай районыг байгуулсан юм.

     Хэн шань уулыг 108 оргилтой гэлцдэг. Энэ уул нурууд 150 км үргэлжилж, Шань ши, Хэ бэй хоёр мужийг сундаллан оршдог.
Хэн шань уул Шань ши мужийн Хүнь юань сяний нутагт байрладаг. Гол оргил нь далайн төвшнөөс 2017 метр өндөр, зүүн баруун хоёр оргил гэж хуваагдана. Зүүн талынх нь Тянь фэн лин, баруун талынх нь Цүй пин фэн. Эртнээс Хэн шань уул 18 нэрт үзэмжтэй гэж алдаршсан. Өнөө мөн Чао дянь, Хүй сянь фү, Жиү тянь гүн, Шуань күн сы зэргийн арваад үзэмжит газар буй. Ялангуяа хадны үен дээр байгуулсан Шуань күн сы хэмээх хийд нь хачин сайхан уран дэмтэй байгуулснаараа ертөнцийн гайхамшиг болсон билээ.

      Хэн шань уулын үзэмжит район дулаан бүсийн хуурайвтар эх газрын цаг уурын бүсэд харьяалагдах тул 4 улирал тодорхой, өвөлдөө хүйтэн, хавартаа ган хуурай, салхи ихтэй, зундаа хур тунадас төвлөрөн, намар нь богино бөгөөд цэлмэг тунгалаг байдаг болохоор зусаж амрахад хамгийн таатай газар юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе