|
|
||
Дал нуурын аялал жуулчлалын бүс нь ӨМ-ын Хишигтэн хошууны баруун хэсэгт, хошууны төв Бяруу балгаснаас 90 километр зайд, баруун хойд талаараа Шилийн-Голын тал, өмнөд талаараа Бага тэнгэр элсэн цөлтэй хиллэж, нийтдээ 119 мянга 413 га талбайг эзэлдэг. 1997 оны 12-р сард, Хятадын Төрийн зөвлөл Дал нуурыг үндэсний зэрэглэлийн байгалийн дархан цаазтай район болгосон юм.
"Тал нутгийн гэрэлт сувд", "Хятадын 3 дахь том хунт нуур" хэмээгдсэн Дал нуур нь ӨМ-ын 2 дахь том нуур юм. Дал нуур нь 240 хавтай дөрвөлжин километр талбайтай, загасны элбэг баян нөөцтэй. Одоогоор тодруулаад байгаагаар, 162 төрлийн жигүүртэн амьтан энд нутаглаж байгаагаас үндэсний 1-р зэрэглэлийн 8 төрлийн жигүүртэн, 2-р зэрэглэлийн 21 төрлийн жигүүртэн байдаг. Түүнчлэн жил болгоны 10, 11-р саруудад 60 мянга орчим цагаан хун зочилдгоороо "Хунт нуур" хэмээх сайхан алдартай юм.
2006 онд Дал нуур үндэсний AAA зэрэглэлийн үзэмжит район ба үндэсний усан аялал жуулчлалын районоор цоллогдсон аж.\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |