• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хүрээ хошууны Гурван том хийд

CRI       (GMT+08:00) 2013-09-03 10:54:54

       Хүрээ хошууны Гурван том хийд Чин гүрний Эеэр засагчийн зургадугаар он буюу манай тооллын 1649 онд байгуулагдсан. Энэ нь Чин гүрний шашин төрийг хосолсон тогтолцооны Ширээт хүрээний засагт да ламын хошууны улс төрийн төв байсан юм. Хийдийн барилга нь манж, монгол, төвд зэрэг олон үндэстний соёлын онцлогийг хадгалсан бөгөөд 400 орчим жилийн түүхтэй. Тухайн үед Хүрээ сууринд хэдэн арван сүм хийд төвлөрсөн байдгаараа зүүн хойд бүс нутгийн шашин суртахууны үйл ажиллагааны төв болж, "Бага утай" хэмээн нэрлэгдэж байжээ. Гурван том хийд гэдэг нь Эх юүгээ бадруулагч хийд, буян барилдуулагч хийд, соёл зохист хийдийг ерөнхийд нь нэрлэдэг байна. Гурван том хийдийн нийт талбай 110 мянган квадрат метр, сүм хийдийн барилга 59 мянган квадрат метр талбайг эзэлнэ. Өвөр Монголын Түнляо хотын Хүрээ хошуунд байрладаг тус хийд 2006 оны 6-р сард түүхэн дурсгалт зүйлсийг хамгаалах үндэсний зэрэглэлийн байгууллага нэгжээр батлагдсан юм.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе