• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бэйгун ойн цэцэрлэгт хүрээлэнгийн намрын үзэмж

CRI       (GMT+08:00) 2013-11-04 18:00:56

      Бээжин хотын ойр хавиар намрын улирлын улаан навчит ойн үзэмж хүмүүсийн анхаарлыг хамгийн их татдаг. Намрын үзэмж ер нь шаргал байдаг даа, Бэйгун улсын ойн цэцэрлэгт хүрээлэнгийн ойн бүсэд олон төрлийн мод байдаг учраас өнгө ялгаран хүнийг гайхмаар үзэсгэлэнтэй үзэмж бүрдсэн юм. Хүмүүс зургийн дурандаа сайхан үзэмж үлдээхийг санаачлан амралтын өдрөөр салхинд гарч цэвэр агаар амьсгалан сайхан үзэмж сонирхож явах бас ч сайхан юмаа....

      Бээжингийн Бэйгун улсын ойн цэцэрлэгт хүрээлэн, Бээжин хотын баруун дүүрэг Фэнтайн баруун хойд хэсэгт оршдог. Эзлэх талбай 3000 гаа байж, хотын төвөөс хамгийн ойр хамгийн их улсын ойн цэцэрлэгт хүрээлэн юм. Бэйгун ойн цэцэрлэгт хүрээлэнг 2002 оны 10 сараас эхлэн байгуулж, 2005 оны 12 сард улсын зэрэглэлийн ойн цэцэрлэгт хүрээлэнгээр баталж, 2007 оны 4-р сарын 28-аас олон нийтэд нээлттэй болжээ. 2008 оны 4-р сард улсын AAAA зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болгон баталсан юм. / Болор /

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе