|
|
||
Орц: өндөг- 2ширхэг, давс-½ цайны халбага, цардуул буюу крахмал-100 гр, үхрийн мах-450 гр, ургамлын тос-тал аяга, дунд зэргийн хэмжээтэй лууван-3 ш, ногоон сонгино-2 ш /1 инчийн хэмжээтэй хэрчсэн/, улаан чинжүү- 2ш /хярж хэрчсэн/, нухсан сармис-3 ширхэг, элсэн чихэр- 6 цайны халбага, шар буурцгийн сүмс-2 хоолны халбага, усан үзмийн цуу - 4 цайны халбага.
Хийх дараалал:
1. Өндөг, давс, цардуулаа хооронд нь сайтар хольж хутгана. Бэлдсэн зуурмаган дээрээ урт нарийн хэлбэртэй хэрчсэн махаа махаа хийж хутгана
2. Хайруулын тавгандаа тосоо хийж сайтар халаасны дараа луувангаа 2 минут хэртэй шарна. Шүүж аваад тосыг нь шавхана.
3. Тосоо дахин халааж амталсан махаа шаржигнуур болтол нь удаан шарна. Шүүж аваад тосыг нь шавхана.
4. Хайруулын тавгандаа 1 ½ цайны халбага тос хийгээд дахин халаана. Ногоон сонгино, улаан чинжүү болон сармисаа 30 секунд хэртэй шарна. Дээр нь элсэн чихэр, шар буурцгийн сүмс болон цуугаа хийнэ.
5. Үхрийн мах болон луувангаа дээр нь нэмнэ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |