• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лү Гү нуур

CRI       (GMT+08:00) 2014-02-24 10:18:18

         Хятадын Сьчуань муж болон Юньнань мужийн нутагт орших Лү Гү нуур эртнээсээ "өндөрлөгийн сувд" гэх сайхан алдартай, энэ нуурын 66 хувь нь Сьчуань мужийн нутагт, 34 хувь нь Юньнань мужийн нутагт байдаг. Харин Юньнань мужийн нутаг дахь нуурын эрэг нь илүү урт байдаг. Лү Гү нуурын талбай 50 гаруй дөрвөлжин километр, далайн төвшнөөс дээш 2690 метрт, гүний хэмжээ дунджаар 45 метр, хамгийн гүндээ 93 метрт хүрдэг. Нуурын ус цэвэр тунгалаг байж, Юньнань мужийн газрын төвшнөөр хамгийн өндөр нуур, мөн Хятадын хамгийн гүн цэнгэг усны нуурын нэг юм. Нуурын дунд 5 арал, 3 олтригтой байж, нуурын дунд ногоон хас мэт үзэсгэлэнтэй харагддаг.

          Лү Гү нуурын орчим уулархаг, нар хур тэгш, эрт орой агаарын хэмийн зөрүү их. Дөрвөн тал нь уулаар хүрээлэгдсэн тул нуурын ус нам тогтуун бөгөөд өвөлдөө хөлддөггүй юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе