|
|
||
Мони уулын эртний хийд Бадкар зуу нь Өвөр монголын Бугат хотоос зүүн хойш ойролцоогоор 70 км-ийн Бадкар гууд байрладаг. Бадкар гэдэг нь "Цагаан лянхуа" гэсэн утгатай түвд үг. Бадкар зууг Чин улсын Энх амгалан хааны үед \1662-1722 он\ байгуулжээ, Тэнгэр тэтгэгч хааны 14-р он буюу 1749 онд дахин засвар хийжээ. Уг сүм нь Хятадын Түвдээс уламжлагдсан буддын шашны нэрт сүм, түүхэнд Түвдээс уламжлагдсан буддын шашныг судалдаг дээд сургууль байжээ. Уг сүмийн улс төрийн байр суурь өндөр, шашны нөлөө нь өргөн, барилгын цар хүрээ нь их байдгаараа Өвөр монголд хосгүй байжээ. Уг сүмийг урьд талаас нь хойд зүг харахад тэгш оройтой цагаан барилгыг уулыг түшүүлэн барьж, давхар давхар дуган, асар тагт уулын хярын дагуу өгсөн өөдөлж, зүй зохистой байрлан нэг цогц болж, сүрлэг сайхан харагддаг билээ. Түвдийн эртний сүм хийдээс дутахааргүй бөгөөд "Жижиг Путла ордон" гэдэг гоё нэрийдэлтэй байдаг.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |