|
|
||
Ар Хорчин хошууны Баянбулаг сумын өмнө хөхрөн сүндэрлэж байгаа Ёлтын уул уламжлалт түүхэн үлгэрт Гэсэр хаан мангасыг дархад галт живээр уулын оройг шувталсан гэж өнө удаан үлгэр домог ардын ярианд уламжлагдан үлдэн хоцорсон байдаг. Ёлтын уулын араар Борхот гэдэг жижигхэн тосгон байдаг.
Эндэх хүмүүсийн хэлэхээр, энэ ууланд гарсан хүнд аж ерөөлтэй гэдэг боловч энэ тосгоны цөөнх хэдэн хүн л гарч өнгөрсөн гэж яригдаж байсан юм. Би энэхүү гайхамшигт түүхэн үлгэр болон ардын шүтэн биширч байгаа нууц далд юманд өөрийн эрхгүй татагдаж, Ёлтын уулын гайхамшгийг биеэрээ сонирхож өнгөрүүлэх юмсан гэж энэ ууланд гарахыг санаачилсан юм.
Ёлтын уул холоос харахад тийм ч өндөр биш санагдах боловч, ойртон очиж түүний дээр гарах гэсэн бас тийм ч хялбар юм биш байсан. Уулыг хөвч ой мод бүрхэж нягт ургасан салаа намаа ерөөс явах зам алга мөртөө халил хад чулуу нь үнэхээр аймшигт бэрх бартаатай гэдгийг хэлэхэд хялбархан биеэр өнгөрүүлэхэд маш бэрхтэй байсан юм аа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |