|
|
||
1 сарын 15-нд Хятад дахь гадаадын мэргэжилтнүүдэд зориулсан шинэ жилийн баярын цэнгүүн Бээжин хотноо ёслол төгөлдөр болж өндөрлөв. Дэлхийн 46 улс орноос Хятадад ирж ажиллаж буй мэргэжилтэн, 17 улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам, консулын газар, олон улсын зарим байгууллагын төлөөлөгч зэрэг 600 гаруй хүн энэхүү үйл ажиллагаанд оролцсон юм. Монгол улсыг төлөөлж Хятадын Олон Улсын Радиогийн мэргэжилтэн До.Болдхуяг, Э.Эрдэнэсувд нар уг цэнгүүнд уригдан оролцлоо.
Хятад улсын Гадаадын мэргэжилтний газар, Олон улсын боловсон хүчин солилцох нийгэмлэгээс шинэ он, уламжлалт Цагаан сарыг тохиолдуулан жил бүр баярын цэнгүүн зохиож, Хятадад ажиллаж буй гадаадын мэргэжилтнүүдээс урьж урлаг соёлын тоглолт үзүүлдэг уламжлалтай. Энэ жилийн баярын тоглолтын хөтөлбөрт 6 үзүүлбэр багтсаны дотор Хятадын Олон Улсын Радиогоос Монгол, Украин, Италийн мэргэжилтэн дуу, бүжиг, уран уншлагын тоглолтоороо гадаадын зочдод баяр хөөр нэмсэн юм.
Хятадын Гадаадын мэргэжилтний газрын дэд дарга Лю Яньгүө цэнгүүнд оролцож үг хэлэхдээ, "2014 онд дарга Ши Жиньпин гадаадын мэргэжилтний төлөөллүүдийг Шанхай хотноо хүлээн авч, дотно яриа өрнүүлсэн нь Хятадын засгийн газар гадаадын мэргэжилтнүүдийн ажлыг дээд хэмжээнд чухалчилж буйг харуулсан билээ. 2015 он бол Хятадын өөрчлөлт нээлтийг бүх талаар гүнзгийрүүлэх ажлыг хэрэгжүүлэх зангилаа жил. Хятад улсын инновацийн хөгжилд олон улсын мэргэжилтэн, шилдэг боловсон хүчний мэдлэг чадвар үнэтэй хувь нэмэр оруулах болно" гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |