• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хар усан зуслан

CRI       (GMT+08:00) 2015-07-13 10:11:47

Манай 2 дахь өдрийн сурвалжилгын аян 10-ны өдрийн 10 цагийн үед Ханас нуурын зүүн өмнө зүгт байгаа Хар усан зусланг зорилоо. 10 км зайтай Хар усан зуслан хүрэхэд малчин Өлзий гуай нохойгоо хорин биднийг угтлаа. Өлзий гуайн ам бүл олон, ажил хэрэгч хашир малчин хүн. Амьдрал ахуйтай нь танилцахад маш өөдрөг сэтгэлтэй, сайхан дуулдаг хүн байсан. Өлзий гуай бидэнд тува дуу дуулж өглөө. Хүүхдүүд нь ч маш цовоо, олон сайхан монгол дуу мэднэ. Бид сурвалжилгаа дуусгаад замын турш байгалийн өнгө үзэмж сонирхож явлаа. Эх байгалиараа байна гэж үүнийг л хэлэх байх даа. Бид бүтэн 7 цаг давхиж байж оройн 5 цагийн үеэр буусан газартаа ирснээр хоёр дахь өдрийн аяллаа өндөрлүүлж билээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе