• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ханас нуур

CRI       (GMT+08:00) 2015-07-13 10:21:14

Төв радиогоос зохион явуулж буй "Отор нүүдэл" хамтарсан сурвалжилгын баг 7-р сарын 8-ны орой Шиньжяны Алтай уулын энгэр дэх алдартай "Ханас нуур"-анд очсоноор сурвалжилгын ажлаа эхлүүлж билээ.

Төв радиогийн монгол хэлний редакцын Отгоноор ахлуулсан Хөвчин, Буянтэгш, Цэлгэр зэрэг шижигнэсэн 4 залуутай хамт сурвалжилгын ажлаа эхлүүлсэндээ би хувьдаа маш олзуурхаж байлаа. Манай сурвалжлах багийнхан Ханас нуураас 1000 метр зайтай Ханас тосгонд буусан болохоор 9-ний өгөө "Ханас нуур"-ыг явган зорлоо. Хятадын хамгийн гүн цэнгэг нуур хэмээн алдаршсан "Ханас нуур"-ын өнгө үзэмж биднийг зургийн ертөнцөд аваачлаа. Бүгд л гайхан шагшиж гэрэл зураг авахуулж байлаа. Ханас тосгоны дарга Мөнх гуай Ханас нуурын тухай олон сайхныг бидэнд хуучилж гарлаа. Үдээс хойно нь Мөнхөө гуай биднийг дагуулж, "Ханас нуур"-ын бүх үзэмжийг сонирхож болдог "Хар хэрт" уулын оройд гарч, бидний нүдийг баясгалаа. Дараа нь Ханас тосгонд саалийн архи сайн нэрдэг малчин Оюуны гэрт очиж, амьдрал ахуйтай нь танилцаж явлаа. Энд үдшийн 10 цаг хагасын үед нар шингэдэг болохоор бид орой бүрийн амгалан тайванд согтууран эхний өдрийн аяллаа жаргааж билээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе