• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жуулчлал

CRI       (GMT+08:00) 2015-07-13 10:43:46

Өвөр Монголын сэтгүүлчид "удмын алтан хэлхээ, үүх түүх, өв соёл" аян замын сурвалжилгаар Хөлөнбуйр хотын Эвенх үндэстний өөртөө засах хошуунд ажиллаж явахдаа тус хошууны Шинэхэн баруун суманд очиж, тэндхийн буриад зоны амьдрал ахуйтай танилцсан юм. Хошуун төв Баянтохой суурингаас машинаар гараад хагас цаг орчим яваад хошууны дунд өмнө биед байрлаж бий Шинэхэн баруун сумын Баянхошуу гацаанд хүрч очсон юм. Замын хоёр хажуугаар хүрэн улаан өнгийн тоосгоор баригдсан европ маягийн барилга байн байн тааралдана. Энэ нь Баянхошуу гацааны нийт өрхөд төслийн дагуу дэмжлэгээр барьж өгсөн байшин болно.

"Мөнгөн чулуу" нэртэй жуулчны баазад хүрч очлоо. Энэ баазын эзэгтэй Бүжин хэмээх залуу бүсгүй, жуулчны баазаа ажиллуулаад гурван жил болж байгаа гэнэ. 2011 оны үед тэдний гацааны дөчөөд айл бүгд ийм хүрэн улаан өнгийн тоосгоор барьсан цэвэр тохилог байшинтай болсон. Одоо тэдний гацааны арваад айл жуулчны бааз ажиллуулж байна. Харин эдний дотроо "Мөнгөн чулуу" жуулчны бааз нөхцөл боломжоор хамгийн сайн гэж хэлж болно. Яагаад гэвэл тэднийхэн өнөө жил хашаан дотроо дөрвөн байр нэмж барьсан. Бүжингийн хэлснээр түрүү хоёр жил тэднийд цөөн бус жуулчид ирсэн. Гэхдээ хонох байрны нөхцөл тааруу, угаалгын өрөө байхгүй болохоор олон хүн хөдөө ганц хоноод л хот руугаа буцдаг. Өнөө жил нөхцөлөөр хотын буудлаас дутахааргүй дөрвөн байртай болсон тул тэднийд ирсэн олон жуулчин сэтгэл ханамжтай байна гэж ярьж байлаа. Тэрээр бас Вийчат холбоог ашиглаж жуулчны баазаа олон хүнд сурталчилж байна.

Ийнхүү Шинэхэн баруун сумын Баянхошуу гацааны малчид жуулчлал эрхлэх зам дээр хөлөө олж эхэлж байгаа юм байна.

Талын дуу хоолой радиогийн сэтгүүлчид Нандир, Мишээл

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе