• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол-Хятадын соёлын солилцооны долоо хоног арга хэмжээ боллоо

CRI       (GMT+08:00) 2015-10-23 15:44:07

"Монгол-Хятадын анхны Экспо" арга хэмжээний хүрээнд Хятад -Монголын соёлын солилцооны долоо хоног арга хэмжээ 10-р сарын 22-нд ӨМӨЗО-ны төв Хөх хотын Улаан театрт боллоо. Эх сурвалжаас үзвэл, энэ бол сүүлийн жилүүдэд хоёр орны оролцсон хамгийн том хэмжээний, олон хүн оролцсон, нөлөө ихтэй урлагийн үйл ажиллагаа юм.

6 хоног үргэлжлэх уг арга хэмжээнд Хятад -Монголын соёлын солилцооны долоо хоног арга хэмжээний нээлтийн үдэшлэг, Хятад, Монголын дуу хөгжмийн концерт, олон улсын монгол бүжгийн урлагийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохиож, Хятад, Монгол, Орос гурван орны 1000 гаруй уран бүтээлч оролцох болно.

Үүнээс гадна, Хятад, Монголын дуу хөгжмийн концертод Хятад, Монголын нэр нөлөө бүхий дуучид оролцож, хамт тоглоно. Олон улсын монгол бүжгийн урлагийн үзэсгэлэнд Хятад, Монгол, Орос гурван орны 56 бүтээл олны хүртээл болох юм. \Гэрэлт\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе