• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2015.10.28

CRI       (GMT+08:00) 2015-11-11 09:40:56

Монгол дахь Күнзийн институтийн сурагчдын
Хятадад аялсан бяцхан тэмдэглэл

ХОУР-гийн Күнзийн институт 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 27-ны хооронд Монгол, Пакистан,м Итали, Финланд, Шриланк, Бангладеш, Пакистан, Орос, Япон зэрэг найман улс орны Күнзийн институтийн 24 сурагчийг Хятадын түүх соёлтой танилцуулах "Өвлийн зугаалга"-а арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Үүнд Монгол улсаас Үйцай сургуулийн дадлагын багш Э.Сайханжаргал, сурагч Б.Ариун, С.Мөнхнаран нар оролцов. Орон орны сурагчид Бээжинд гурав хонож, Цагаан хэрмийн Цавчаал боомт, Манжийн хааны сэрүүн орд И Хэ-Юань, Күнзийн Институтийн төв байр "Ханбань"-ийг үзэж сонирхон, Beejing royal school буюу Бээжингийн Ваньфү сургуульд 2 өдөр хятадын түүх соёлын сургалтад суусан юм.

Дараа нь Ши-Ань хотод 5 хонож Цинь улсын хаан Шихуаны бунхан дахь алдарт цэрэг морьдын баримал, эртний хүмүүсийн аж төрж байсан Банпө суурин, Тан улсын уран барилга Да Яньта суварга, Тан улсын хааны Да Мингүн ордон зэрэг түүх соёлын олон дурсгал үзэж, Ши-Ань хотын Зам Харилцааны Их Сургуультай танилцан, тэндхийн сурагчидтай найз нөхөд болсон байна. Ингээд "Өвлийн зугаалга"-д оролцсон Монгол сурагчдын бичсэн аяллын тэмдэглэлийн хэсгээс танилцуулъя.

2015.10.28

Биднийг 2015 оны 10 сарын 28-нд Бээжинд буухад Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн сэтгүүлч Нахиа эгч тосож аваад ажил руугаа авч явлаа. Радиогийн хамт олон биднийг халуун дотноор хүлээн авч, элэгсэг дотно хандаж байв. Өдөр нь бид гурав тус радиогийн Монгол хэлний редакцид ярилцлага өглөө. Энэ нь бидний хувьд анхны ярилцлага байсан тул жаахан сандарсан боловч тун сонирхолтой байлаа. Ярилцлага авсан студи хүртэл сонин санагдаж байв. Орой нь биднийг сайхан хоолоор дайлсан Нахиа эгчдээ баярлалаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Webvideo
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе