• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Киноны хатан хаан—Сэчэнгоо

CRI       (GMT+08:00) 2009-03-05 16:35:09

     Хятад улсад Сэчэгоо гэвэл мэдхгүй хүн бараг үгүй. Тэрээ Хятадын тоогүй олон киноны дүрд тоглосноор хэдэн үеийн хүмүүсийн сэтгэл зүрхэнд шингэж үлдсэн юм. Кино жүжгийн хатан хаан болсон Сэчэгоо хэдийгээр тавин таван насан сүүдэр зооглож яваа боловч одоо болтол хүмүүсийн хайр талархал хүлээсэн кино дүрүүдийг бүтээсээр л явна.

     Одоо та бүхэнд Сэчэгоогийн товч намтраас танилцуулъя. Сэчэгоо 1950 онд Хятадын өмнөд нутгийн Гуанжуу хотод төржээ. 1955 онд тэрээ аавынхаа нутаг Улаанхад аймагт буцан харьж, бага сургуульд суралцсан байлаа. 1963 онд Улаанхад аймгийн Нин Чен Сяны Да Чен Зи гэдэг дунд сургуульд суралцаж байхдаа өөрөө хундаган бүжиг зохиож бүжиглээд бүх Сяныг доргиулсан байлаа. 1964 онд Сэчэгоо Өвөр Монголын Өөртөө Засах Районы сайн дурын уран сайхны багт элсч, Бүх Хятадын цөөн тооны үндэстний уран сайхны тайлан тоглолтод оролцсон байна. Түүнээс хойш бүтэн арван таван жил Өвөр Монголын дуу бүжгийн чуулгад бүжигчин, хөтлөгчөөр ажилласан байна. Энд байсан арван хэдэн жил түүний урлагийн зам ихээхэн суурь тавьж өгсөн юм.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе