|
|
||
Шинэ барга баруун хошууны Алтан-Эмээл
Одоогоос бодоход бараг зургаан жилийн өмнө нэг удаа нутаг буцаж ирсан санагдана. Тэгэхэд өвч дэлхий мөс цасанд хучигдсан мөнгөн цагаан өвлийн улирлын хамгийн хүйтэн цаг байсан ч хамаг юм мөн л угийн хэвээрээ л байлаа. Хотоос гэрийг чиглэсэн нарийхан хар зам тэртээ холоос цагаан талын дундуур зурайн харагдах бөгөөд хааяа замаар өнгөрөх айлын яндангаас аргалын утаа суунаглах нь мөн ч сайхан байсан даа. Алтан-Эмээл балгасын арын хөтлийг давангууд хошууны төвийн тархай бутархай хуучирч навтарсан тоосгон байшингууд тэр холоос эл хуль харагдаж, багийн үедээ үерхэж тоглож байсан эх сургуулийн минь хуучин давхар асар хэдийгээр он удаан жил засаж янзлаагүй өнгө будаг нь унасан боловч мөн л хотын дундаа сүрлэг сайхан харагдаж байлаа. Арга байж уу? Миний дэгэж дэрэвсэн насны минь хамаг л сайн сайхныг хадгалж байгаа хойно...
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |