• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нэрт дуучин Дэдма

CRI       (GMT+08:00) 2009-06-04 15:15:14

     Алдарт дуучин Дэдмээгийн дуулсан нэгэн дуугаар тухай өгүүллээ эхлэе.

    "Тэнгэрийн салхи тэгш үгүй
    Төрсөн бие минь мөнхрөш үгүй
    Мөнхийн рашааныг хэн нь ч уулаа даа
    Мөнөөхөн чөлөөндөө жаргая, бид нар" гэж дуулж байдаг юм. Энэ дуу нь "Тэнгэрийн салхи" гэдэг дуу юм.

     Энэ нь монгол үндэстний ардын дуу юм. Энэ дуу нь одоо хятад, монгол хоёр хэлээр Хятадын газар болгонд дуртай дуу болжээ. Дэдмагийн хуучин дуунаас эргэн дурсахад Хятадын ард түмний дунд өргөн дэлгэрсэн ийм нэгэн дуу байдаг юм.

     Тэнгэрийн салхи

     Дэдма бол Хятадын залуучуудын холбооны гишүүн, Хятадын урлагчдын нийгэмлэгийн гишүүн, Хятадын үндэстний цөөнхийн соёл урлагийн сангийн зөвлөлийн гишүүн, улсын 1-р зэрэглэлийн тоглогч юм.

     1947 онд Өвөр Монголын Өөртөө Засах Районы Алшаа аймгийн Эзнэ хошуунд төрж, 1960 онд нутгийн Улаамөчрийн чуулганд оролцож, 1962 онд Өвөр Монголын Урлагийн сургуульд, 1964 онд Хятадын урлагийн сургуульд, 1968 онд Өвөр Монголдоо буцаж, 1982 онд Төвийн Yндэстний Дуу Бүжгийн Чуулганд ажиллаад, гоцлол дуучнаар одоо болтол ажиллаж байгаа юм.

     Тэрээр түүний дуулсан дуунууд нь өргөн дэлгэрч, хүмүүс дуулах дуртай байдаг юм. Дэдма Румын, Югослав, Монгол, Танзания, Коломбо, АНУ, Япон, Брунди, Филиппин зэрэг олон орноор тоглолт хийж, дэлхийн дэвжээнээ монгол ардын дуугаа хангинуулж явсан билээ.

     Дэдма 1998 онд хүнд өвчилсний улмаар дууны тавцангаас буух шахлаа. Yүнээс хойш тэрээр "Малчин хүн", "Улаан шүхэр" зэрэг дууны шинэ цомгоо гаргажээ.
Өнгөрөгч зууны далаад оноос эхлээд ард олондоо танил болсноор одоо хир нь олон хүний хайр хүндэтгэлийг хүлээж байгаа юм. 1998 онд тархинд нь цус харваж, эцэстээ урлагийн тайзандаа буцан ирсэн байна. Дэдма бол эх дэлхий, амьдралдаа хайртай хүний нэгэн юм.

     Өвдөөд дахиад дуулах болсон нь бүр нөхөр Рашинимагийнх нь ач гавьяа гэж Дэдма хэлж байдаг юм. Тэгээд нөхөртөө зориулж "Улаан шүхэр" гэдэг дууны цомогоо тараасан байна.

     Арван хэдэн настайгаасаа дуучин болох замаа эхэлсэн Дэдма бол Өвөр Монголын Алшаа аймгийн Эзнэ хошууны хүн юм. Тэрээр дөч гаруй жил ард олондоо маш олон дуу хүргэж, чихэн сонорыг нь баясгаж явсан билээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе