|
|
||
Хятадын ӨМӨЗР-ны Ордос хотод айлчилж буй Монгол улсын Соёл боловсрол шинжлэх ухааны яамны дэд сайд , хатагтай Куланда саяхан Хятадын олон улсын радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ, Монгол улс Хятадтай уламжлалт соёлыг хамгаалах талаар туршлагаа солилцоно гэжээ.
Хатагтай Куланда Хятадын ӨМӨЗР-ны Ордос хотод зохиогдож байгаа Азийн Урлагийн 11-р наадмын холбогдох хурал болон тоглолтын үйл ажиллагаанд оролцжээ. Тэрээр хэлэхдээ, Урлагийн наадам нь Монгол улсад Азийн олон оронтой соёлын салбарт хамтран ажиллах маш сайн аз тохиол олгосон байна.Ялангуяа Хятадын ӨМӨЗР-тай соёлын ижил уламжлалтай гэжээ. Куланда хэлэхдээ, Монгол улсад нэгэнт тасарсан соёлын уламжлал болон өв нь Өвөр Монголд бүрэн бүтэн хадгалагдан өвлөгдсөөр байна.Монгол улс энэ тал дээр Хятадтай солилцоогоо эрчимжүүлж,туршилгаас нь суралцана гэжээ. /Баясгалан орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |