|
|
||
Монгол улсын хөгжмийн зохиолч, биет бус соёлын өвийг хамгаалах хэлтсийн дарга Сономишийн Юндэнбатыг эртний уламжлалт монгол соёл урлагийн эрэл хайгуулч гэж хэлж болно. Тэрээр өргөн уудам монгол нутгаараа тойрон аялж ардын дунд өвлөгдсөн үлдсэн монгол соёл урлагийн сор манлай, дахин давтагдашгүй сонин содон зүйлийг ардын амнаас сонсож дуулж, цуглуулан авч, судлан шинжилж, өргөн олонд түгээн дэлгэрүүлж явдаг нэгэн. Нээрэн л монгол туургатны соёл урлагийн гайхамшгийг хойч үедээ уламжлан үлдээх нь түүний цор ганц хүсэл, амьдралын нь утга учир гэлтэй.
Би энэ эрхэм хүнтэй Өвөр Монголын Хөх-хотод болсон "Тал нутгийн нутгийн соёлыг хамгаалах" олон улсын чуулга уулзалтын үеэр уулзах завшаан тохиож, даяаршлын эринд нүүдлийн соёлыг яаж авч үлдэх, цаашид яаж хөгжүүлэх, энэ талаар монгол туургатан хэрхэн яаж хамтран ажиллах талаар хөөрөлдсөнөө та бүхэнд хүргэе.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |