• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ээжийн хүү...

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2009-10-26 10:57:05

  

 [  1  2  ]

     Хүн бүхэн л ээжийн хүү, эжийгээ хайрладаг. Гэхдээ дуучин Дэлгэрмөрөн хүн хүнээс онцгой илүү эжийгээ хайрладаг юм уу гэсэн сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан юм. Дуучин залуу эжийгээ тэнгэртэй зүйрлэнэ. Эмэгтэй хүн бүр эх болдог гэдэг утгаар нь тэрээр гэргийгээ, бас жаахан охиныгоо, ер орчлонгийн бүсгүй хүн бүрийг хайрлан хүндэлдэг, магтан дуулдаг нэгэн.

 

     Тэрээр уран бүтээлийнхээ нэгэн тоглолтыг "Тэнгэрийн бүсгүй" гэж нэрлэсэн учиртай юм билээ. "Номин талс" хамтлагийн дуучин Дэлгэрмөрөнг Монгол улсад андахгүй, түүний шүтэн бишрэгчдийг ч тоолж барахгүй. Бээжин хотын нэг таксины жолооч хэл усыг нь мэдэхгүй атлаа энэ монгол залуугын дууг машинтай тавьчихсан явсан. Тэгэхлээр хятад оронд хүртэл Дуучин Дэлгэрмөрөнгийн шүтэн бишрэгч байдаг гэсэн үг. Ингээд ээжийн хайртай хүү, эжийгээ тэнгэр хэмээн шүтэн тахидаг дуучин залуутай хийсэн ярицлагаа өргөн барья.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе