|
|
||
Өвөр Монголд эстрадын урлаг төдийлөн дэлгэрээгүй байсан 80-аад оны эхэн үед Хөх хотын тайзнаа нэгэн бүсгүй "Сайн нөхрийн дуу" хэмээх эстрад өнгө аястай дуу дуулж, хөдөлж бүжиглэж байсан нь үзэгчдийг нэг гайхшруулж, нэг хөөргөж байсан юм. Тэр бол өдгөөгийн олны танил дуучин Алшаа нутгийн бүсгүй Мөнгөнцэцэг билээ.
Энэ ч үүднээс дуучин Мөнгөнцэцэгийг Өвөр Монголын эстрад урлагийн анхдагчдийн нэг хэмээн үздэг юм. Удалгүй дуучин бүсгүй эстрад урлаг илүү хөгжсөн Монгол улсыг зорьсон юм. Сонирхолтой нь эстрадын дуучин маань сонгодог урлагийн дуучин болоод буцаж ирсэн юм. Монгол улсад байхдаа Долгор, Найдалмаа зэрэг нэр хүндтэй хүмүүст шавь орж, тэдний сонгодог урлагийн мэдлэгийг өвөрлөн эх орондоо ирж, сурсан мэдсэнээ үзэгч олондоо сонирхууллаа.
Энэ тайлан тоглолт нь тэртээх жилийн анхны тоглолт шиг нь бас л олныг гайхшруулсан зүйл болсон юм. Эстрад дууг нь шүтэн бишрэгчид нь энэ Мөнгөнцэцэг мөн үү гэж байхад, сонгодог урлагийг таашаадаг хэсэг нь халуунаар алга ташин хүлээн авч байсан юм.
За ингээд дуучин Мөнгөнцэцэгтэй хийсэн ярилцлагаа таны өмнө дэлгэе.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |