|
|
||
------- Эрээн хотын утга урлагийн холбооны дарга Жимс
Жимс ӨМӨЗР-ны Түнлио хотын Зарууд нутгийн хүн. Тэрээр гурван настай байхдаа эцэг эхийн хамт Алшаа нутагт нүүж очоод 14 настайдаа Улаан мөчир чуулгад бүжигчин болсон байна. Улаан мөчир , утга урлагийн салбарт дөч шахам жил зүтгэсэн Жимсийг төр засгаас аваад ард түмэн хүртэл өндрөөр үнэлж , Хятадын Улсын нэгдүгээр зэрэглэлийн бүжиг дэглээч, Бүх Хятадын соёлын салбар дахь хөдөлмөрийн тэргүүний ажилтан, ӨМӨЗО-ний "Ёс суртахуун урлаг хосолсон " жүжигчин зэрэг алдар цол хүртээж байснаас гадна 2004 онд "Монгол улсын соёлын тэргүүний ажилтнаар " шагнажээ.
Хятад Монгол хоёр орны харилцааны үүд болсон Эрээн хотод ирснээр Жимсийн хувь заяа хоёр орны соёл урлагийн үйлстэй салшгүй барилдлагатай болсон байна.
Хаяа хаяагаа дэрлэсэн хоёр ард түмэн санаа сэтгэлээ мэдэлцэж, найрсаг харилцаагаа бэхжүүлэхэд соёл урлагийн харилцаа хэр чухал гэдгийг үнэнээсээ мэдэрч уйгагүй хүч хөдөлмөрөөр зүтгэж явсан хүний нэг бол Жимс юм.
Тэрээр Эрээн хот Замын үүд хоорондын утга урлагийн харилцаанаас гараа авч эхэндээ Эрээн хотын Улаан мөчир чуулгыг Замын -Үүдэд тоглуулсан бол улмаар Монголын олон аймаг хот, хөдөө нутгаар аялан тоглож Өвөр монголчуудын соёл урлагийг элэг нэгтнүүддээ хүргэж эхэлсэн байна.
Өнөө Жимс Монгол улс Эрээн хот хоорондын утга урлагийн хамтын ажиллагааны бүх талын ажлыг хариуцахын зэрэгцээ Эрээн хотын утга урлагийн холбоо болон Улаан мөчрийн ажилд хүчин зүтгэж , үйлсийн сайхныг бүтээж явна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |