• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ӨМӨЗР-ны залуу яруу найрагч Ангит манай монгол гэрт зочилжээ

CRI       (GMT+08:00) 2010-03-25 16:21:21

     Эрхэм сонсогчид та бүхэн сайхан хаваржиж байна уу. Хятадын олон улсын радио та бүхэндээ "үзэсгэлэнт сайхан миний нутаг"нэвтрүүлгийг цоо шинээр өргөн дэвшүүлж байгаа билээ. Тус нэвтрүүлгийн "монгол гэрийн зочин булан" та бүхэнтэйгээ учран золгож байна. Энэ удаа ӨМӨЗР-ны залуу яруу найрагч Ангит манай монгол гэрт зочилж сонирхолтой сайхан ярилцлага өгсөн юм.

     Чингисийн онгон шүтээнийг тахиж байдаг ордос нутагт тэрээр төрж өссөн бөгөөд урьд хожид төрийн албан хаагч, уран зохиолын сэтгүүлийн редактор, телевизийн сэтгүүлч гээд их олон ажил төрөл эрхэлж явсан хүн байгаа юм. Түүний бичсэн зохиол бүтээлийг уншихад их өвөрмөц сэтгэмжтэй байдаг. Зарим утга зохиол судлаач түүнийг Өвөр Монголын модернист уран зохиолын гарамгай төлөөлөгч гэж үнэлж байсан. Өвөр Монголын нэрт яруу найрагч Ри. Цэцэнцогт түүнийг : "толины өмнөөс нүүрээ тольддог хүн бус харин толины араас, нөгөө талаас нь нүүрээ тольддог хүн "гэж хэлж байсан нь бий. Саяхан өнгөрсөн жилийн сүүлчээр Ангит өөрийнхөө олон жилийн уран бүтээлээ эмхтгэж хоёр зузаан ном хэвлүүлжээ. Та бүхэн Монголын гэрт саатсан Ангит гуайтай хийсэн ярилцлагыг хүлээн авч сонсох болов уу.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе