|
|
||
Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Цэдэнжавын Сүхбаатар 5-р сарын 13-ны өдөр элчин сайдын яамандаа Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч Рэнчинсоод ярилцлага өгч, Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Хятадад хийсэн төрийн айлчлалын үр дүн болон ач холбогдол, ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн Шанхайн Дэлхийн яармагийн нээлтийн ёслолд оролцсон сэтгэгдэл, Өвөр Монголд хийсэн айлчлал, Өвөр Монголд зохиогдсон Монгол Улсын соёлын өдөрлөг, элчин сайдын шинэ үүрэгт ажилд орсон зэрэг талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.
Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцын дарга Цэцэн ярилцлагын үеэр элчин сайд Сүхбаатарт Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцын ажил байдлыг тусгайлан танилцуулж, дурсгалын зүйл гардуулав.
Элчин сайд Ц.Сүхбаатарын өгсөн ярилцлагын дэлгэрэнгүй агуулгыг тус радиогийн Монгол хэлний нэвтрүүлгийн баасан гаригийн "Солонго" нэвтрүүлгийн "Найрамдлын элч" булангаар нэвтрүүлнэ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |