• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эх монгол хэлээ сурахын тулд асар их хүчин чармайлт гаргаж байгаа Түмэд зүүн хошууны үндэстний сургууль

CRI       (GMT+08:00) 2010-05-13 18:04:55

     Түүх, газар зүйн байрлал зэрэг олон талын учир шалтгааны улмаас үндэстний үг хэл, үсэг бичгээ мэдэхгүй болж, бусад соёлын нөлөөг ихээхэн хүлээсэн үзэгдэл улс үндэстнүүдийн түүхэнд зөндөөн байдаг, харин Монгол үндэстэн тэр тусмаа Өвөр монголчуудын хувьд ийм хэсэг монголчуудын тоонд Түмэд зүүн хошууны монголчууд ордог билээ.


Түмэд зүүн хошууны үндэстний сургуулийн захирал Ян Вэньсүө сургуулийн байдлаа танилцуулж байгаа нь

     Үндэстний боловсролын тухай "Тэргүүлэн хөгжүүлэх, гол дэмжих" гэсэн нам, төрийн бодлогын дорвитой дэмжлэг дор, өнгөрөгч зууны 70-аад онд уг хошуунд үндэстний сургууль байгуулагдсанаас хойш, Түмэд зүүн хошууны үндэстний соёл, боловсролын байдалд ирмүүн хөгжлийн сайн сайхан хандлага илэрч, тодорхой үр дүнд хүрсэн юм. 1976 онд байгуулагдсан Түмэд зүүн хошууны үндэстний сургууль бол уг хошууны үндэстний цорын ганц бүрэн сургууль бөгөөд заан сургалтын олон талын ажлыг гарамгай үр дүнтэй биелүүлж ирснээр, өөртөө засах районы боловсролын системийн тэргүүний хамт олон, өөртөө засах районы зэрэглэлийн заавал сургах боловсролын үлгэр жишээ сургууль, өөртөө засах районы монгол, хятад хэлний заан сургалт, хэрэглээний үлгэр жишээ сургууль, Хөх-хотын экологийн хамгаалалтын сургууль, Хөх-хотын нийгмийн дэг журамын ерөнхий удирдлагын ажлын тэргүүний хамт олон зэрэг олон алдар цол хүртэж өнгөррөв. 2008 оны 10-р сард, Хөх-хотын Үдэстний хэрэг эрхлэх хороо болон Боловсролын газрын нэгдсэн шалгалтыг амжилттай хүлээж, Хөх-хотын 5А зэрэглэлийн сургуулиар үнэлэгдсэн байна.

1 2 3 4 5 6 7 8 9
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе