• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нэрт эрдэмтэн Ш.Лувсанванданы мэндэлсний 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Бээжинд болов

CRI       (GMT+08:00) 2010-06-29 18:05:52

     Монгол улсын хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн Ш.Лувсанванданы мэндэлсний 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 6-р сарын 26-ний өдөр Бээжингийн их сургуульд болсон байна.

     Уг эрдэм шинжилгээний бага хурлыг Бээжингийн их сургуулийн Монгол судлалын төв, Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургууль хамтран зохион байгуулсан юм. Хуралд Бээжингийн их сургууль, Монгол улсын их сургууль, Хятадын Төвийн үндэстний их сургууль, Хятадын нийгмийн шинжлэх ухааны Академи, Өвөр Монголын их сургууль,Өвөр Монголын багшийн их сургууль зэрэг их дээд сургууль болон холбогдох салбарын хэл шинжлэлийн судлаачид, эрдэмтэн багш нар, оюутнууд, Лувсанвандан агсны том охин Л.Маналжав болон хоёрдугаар охин Оюунбилгийн хамт оролцож, нэрт эрдэмтэн багш Ш.Лувсанванданы амьд сэрүүн үеийн амьдрал үйлс, Монгол хэл шинжлэлийн салбарт үзүүлсэн агуу хувь нэмрийг эргэн дурсаж, монгол хэл шинжлэлийн судалгааг уламжлан залгамжилж байгаа байдлыг баялаг агуулгатай илтгэл өгүүлэлдээ харуулсан байна. \Алтанхуар мэдээлэв\


Эрдэмтэд, судлаач илтгэл тавьж байгаа нь


Хуралд оролцогсдын хамтын зураг

МУИС-ийн МХСС -ийн захирал Д.Заяабаатар, багш Г.Ариунжаргал болоод эрдэмтэн багш Ж.Баянсан (баруунаас зүүн тийш )

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе