• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн Дунд сургуулийн сурагчдын Хятад хэлний 3-р удаагийн тэмцээний талаар багийн ахлагч багш Бямбабаатар CRI-д ярилцлага өгөв

CRI       (GMT+08:00) 2010-11-03 16:16:05


      Дэлхийн Дунд сургуулийн сурагчдын Хятад хэлний гуравдугаар удаагийн тэмцээн сүүлийн өдөр Хятадын Чүн Чин хотод амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсын Дархан хотын Цай Хун сургуулийн захирал, багийн ахлагч багш Бямбабаатар гурван сурагчаа дагуулан энэ тэмцээнд маш сайн амжилттай оролцлоо. Тэмцээний талаар тэрээр Хятадын Олон Улсын Радиод ярилцлага өгснийг та бүхний сонорт хүргэе.

      Дэлхийн Дунд сургуулийн сурагчдын Хятад хэлний тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн 35 орны 40 багийн 120 сурагч оролцсон энэ тэмцээнд манай Монгол улсаа төлөөлж оролцсон гурван сурагч маань амжилттай оролцож, багийн амжилтаар 3-р байр, хувийн амжилтаар нэг сурагч маань 3-р байранд шалгарлаа.

     Үүнд юуны өмнө сурагчдаа хятад хэлэнд амжилттай бэлтгэж дэлхийн түвшний хүүхдүүдтэй уралдаж, тэргүүн байрын эгнээнд хүртэл нь сургаж, хятад хэлэнд сурагчдаа амжилттай сургасан Баяр захиралтай "Үй Цай" сургуулийн хамт олон, Нандинцэцэг захиралтай "Монгол Хятад" найрамдлын дунд сургуулийн хамт олонд гүн талархал дэвшүүлье.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе