|
|
||
Хүрээ хошууны монгол эмнэлэг 1978 онд байгуулагдсан юм. Тус эмнэлэг нь өнөө эмчилгээний төрөл салаа бүрэн, эмчилгээнд хэрэглэдэг тэргүүний машин төхөөрөмж гүйцэд, монгол эм болон эмчилгээгээрээ олноо алдаршсан улсын А төрлийн 2-р зэрэглэлийн эмнэлэг болон хөгжсөн юм. Өнөө клиникийн 1-р зэрэглэлийн салаандаа монгол эмнэлгийн дотрын тасаг, мэс засгийн тасаг, ясны тасаг, хүүхдийн тасаг, эх нялхсын тасаг, элэгний өвчний тусгай тасаг, монгол эмчилгээний 5 заслын тасагтай. Клиникийн 2-р зэрэглэлийн салаандаа нүдний тасаг, са өвчний тасаг, шингээлтийн замын өвчний тасаг, саахарын өвчний тасаг, зүрх судасны өвчний тасаг, бүдүүн болон шулуун гэдэсний өвчний тасаг, амны хөндийн өвчний тасаг зэрэг байгаа бөгөөд эрүүл мэндийн дасгалжуулалтын 4 тасаг, улсын зөвшөөрөл баталгаатай эм найрах нэг үйлдвэртэй. Онцлог тал нь гэвэл монгол эмчилгээний 5 рашаан засал, саахарын өвчний засал, ходоодны өвчний засал, элэгний өвчний засал байгаагийн дотор монгол хятад эмийг хамтруулан элэгний өвчин засаж байгаа нь улсын хятад эм эмнэлгийн удирдлагын газрын үнэлгээ болон батлан зөвшөөрсөн бичгийг олсноороо тус эмнэлгийн гол онцлог тал нь болсон байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |