• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хорчин зүүн гаран хойд хошуу—Элсэн тутаргын эх нутаг

CRI       (GMT+08:00) 2010-12-02 16:54:25

     Хорчин зүүн гаран хойд хошуу нь Хорчны тал нутгийн "Элсэн тутаргын эх нутаг" гэж алдаршсан юм. Тус нутгийнхан улсын 8-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаа болон 9-р 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд усан тутарга тарьж эхлээд, тариалангийн цар хүрээ их, сорт сайн, үр ашиг өндөр байсан тул маш түргэн хөгжиж, Хорчин зүүн гаран хойд хошууны ард иргэдээ баяжуулах онцлог аж үйлдвэр болсон юм.

     Хорчин зүүн гаран хойд хошуу толгойлогч аж үйлдвэрүүдийг хөдөө аж ахуйн баазуудтай холбон, хөдөө аж ахуйн баазуудыг тариачидтай шууд холбох арга хэмжээ авч, газар доорх усны нөөц сайн бөгөөд өргөн боломжтой их цөлийг ашиглан усан тутарга тарьсан байна. Энэ жил тус хошууны тутарга тарьсан талбай 20 мянган гад хүрч, бүх хошууны тариалангийн талбайн 8 хувийг эзэлсэн байна. Үүний хажуугаар тус хошуу бас мөн төрлөөр аж үйлдвэр байгуулан, зууч нэгж зохион байгуулж, тутаргын үйлдвэрлэлийн технологийн төвшнөө дээшлүүлэн, бохирдолгүй ногоон бренд бүтээж, "Мөнх", "Сандуу" гэсэн брендийг алдаршуулж чадсан төдийгүй тутаргаа Хятадын олон том хотоор борлуулж байгаа юм. Мөн бас усан тутаргын нийгэмлэг байгуулан, тариаланг нэгдэлтэй удирдаж, сайн сорт, бордуур хангах, ургацад хяналт тавих, борлуулах зэргийн нэгдэлтэй, чанартай үйлчилгээ хангаж, тариачдын идэвхжлийг ихээхэн дайчилснаар усан тутаргын талбай ихээхэн нэмэгдсэн аж.

     Өнөө тус хошууны 0.15 га бүрийн ургац хураалт 550 килограммд хүрч, нийт ургац хураалт нь 120 сая килограммд хүрчээ. Өнөө тус хошууны усан тутарга нь өөртөө засах райондоо цар хэмжээгээр хамгийн их, сорт хамгийн олон, ургац хураалт хамгийн өндөр, чанар хамгийн сайн гэсэн дөрвөн их өргөмжлөлтэй болсон байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе