• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Үндэстний эв нэгдэл,зохицонгуй хөгжил-Бөхөөгийн уран бичлэгийн үзэсгэлэн " эхлэв

CRI       (GMT+08:00) 2011-03-14 14:59:22

      Хятадын Уран бичлэгийн нийгэмлэгээс зохион байгуулж, Өвөр Монголын Өөртөө Засах Районы Тал нутгийн соёлыг хамгаалж хөгжүүлэх нийгэмлэгээс зохион ажиллуулсан "Үндэстний эв нэгдэл, зохицонгуй хөгжил-Бөхөөгийн уран бичлэгийн үзэсгэлэн "-гийн нээлтийн ёслол 13-ны өдөр Бээжин дэх Хятадын Үндэстний соёлын ордонд боллоо.

      БХАТИХ-ын Байнгын хорооны орлогч дарга байсан Бөхөө 1926 онд ӨМӨЗР-ны Түмэд нутагт төрж өссөн байна. Тэрээр 13 настайгаас гэр нутгаасаа явж хувьсгалын өлгий гэгддэг Янь Аньд хүрч улаан хувьсгалын боловсрол эзэмшсэнээр хожим нь хувьсгалын үйл хэрэгт асар ихээхэн хувь нэмэр оруулсан байна.
Ардын хувьсгалын агуу үйлсээр амьдарлаа цэцэглүүлж явсан энэ буурал маань өнөө наян таван насыг зооглож байгаа хэдий ч амралт чөлөө гэлгүй үргэлж үзэг бийрээ хурцлан уран бүтээлээ туурвисаар байгааг уг үзэсгэлэн бүрэн харуулж байлаа.

     Үзэсгэлэнд дэлгэн тавьсан 99 ширхэг бүтээлийг Бөхөөгийн 3000-аад ширхэг бүтээлээс шилж сонгон авсан байна. Уг 99 ширхэг бүтээл нь сүүлийн 30 жилийн цаг хугацаан дах үндэстний эв нэгдэл, эвсэг зохицонгуй нийгмийн бүтээн байгуулалтаар гол сэдвээ болгож, нэр алдартай хүмүүсийн титэм үгсээс гадна мөн өөрийн зохиосон шүлэг зохиолын хэсгээс сийрүүлж тавьсан нь олонтаа байв. \сэтгүүлч Алтанхуар\

Үндэстний соёлын ордон

1 2 3 4 5 6 7 8 9
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе