|
|
||
Монгол улсын Ерөнхий сайд С. Батболд тус сарын 15-17-ны өдрүүдэд Хятад улсад албан ёсны айлчлал хийх юм. Бээжинд хийх албан ёсны айлчлалынхаа үеэр тэрээр Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао-той уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар өгрөн хүрээнд ярилцан, холбогдох гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах юм байна. Айлчлалынхаа хугацаанд тэрээр бас Хятадын БХАТИХ-ын Байнгын Хорооны Дарга Ү Бангүө, БНХАУ-ын Дэд дарга Ши Жиньпин нартай уулзах болно.
Ерөнхий сайд С.Батболд Бээжинд хийх айлчлалаа эхлүүлэхээс өмнө Хятадын Сянганы Засаг Захиргааны Онцгой Районд зочилж, Монгол улс, Сянган район хоорондын агаарын тээвэр, биржийн зэрэг салбар дахь харилцаа хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар ярилцах юм байна.
Монгол улсын Ерөнхий сайд С. Батболдын тус удаагийн айлчлалын ач холбогдол, онцлог, мөн түүнчлэн хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хөгжлийн талаар Монгол улсын Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал О.Энхтөр манай радиод ярилцлага өгч, дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тус ярилцлагыг хүлээн авч сонсоно уу. \ХОУР-гоос Улаанбаатарт суугаа сурвалжлагч Цэцэн, Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |