• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сүхбаатарын Батболд: Баялаг үр дүнтэй айлчлал боллоо

CRI       (GMT+08:00) 2011-06-20 16:32:04

          Монгол улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд 6-р сарын 15-17-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Тус айлчлалаа өндөрлүүлэх гэж байгаа үеэр тэрбээр 17-ны үдээс хойно манай радиод тусгай ярилцлага өглөө. Та бүхэн одоод энэхүү ярилцлагатай танилцана уу.


          Сэтгүүлч: Эн тэргүүнд ерөнхий сайд та цаг зав гарган манай радиод ярилцлага өгсөнд баярлаж байна. Та энэ удаагийн Хятадад хийсэн айлчлалынхаа үр дүнгийн талаар ярина уу?

          Ерөнхий сайд: За, энэ удаа би БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябогийн урилгаар албан ёсны айлчлал хийгээд өндөрлөж байна. Айлчлал амжилттай боллоо, айлчлалын үр дүнгээр бид сэтгэл хангалуун байна. Айлчлалын үеэр хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хоёр улсын харилцан итгэлцэн найрсаг харилцаа хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг шинэ төвшинд гаргах талаар хоёр тал тохиролцлоо. Бид харилцаагаа стратегийн түншлэлийн төвшинд хүргэж зарласан нь энэхүү айлчлалын түүхэн ач холбогдол болно гэж үзэж байна. Стратегийн түншлэлийн харилцааг бид улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, олон улсын харилцаанд гэсэн дөрвөн чиглэлэрээр гүнзгийрүүлэн баяжуулахаар Вэнь Жябао ерөнхий сайдтай тохиролцлоо. Айлчлалын хүрээнд нийт арваад хоёр улсын засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийг байгуулсан. Хамтарсан мэдэгдэл ерөнхий сайдын төвшинд зурахын зэрэгцээ хоёр улсын эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжсэн гэрээ хэлэлцээрүүд, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр, 500 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээр зэргийг байгууллаа. Хятадын талаас Монгол улсын эдийн засгийн хөгжилд дэмжиж 60 сая юанийн буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэснээ зарлалаа. Мөн хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар холбогдох баримт бичгүүдийг боловсролын яамдууд хооронд байгууллаа. Соёлын өвийг хадгалах хэлэлцээрийг байгууллаа. Мөн иргэний хүний эрхтэй холбогдсон асуудлыг тэргүүн эгнээнд тавьж, ялтан солилцох гэрээ хэлэлцээрийг байгуулсан зэрэг нь хоёр талын солилцоо хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх гүнзгийрүүлэх түүхэн ач холбогдолтой баримт бичгүүд болсон гэж Вэнь Жябао ерөнхий сайд бид хоёр үнэлж байна.

          Айлчлалын хүрээнд БНХАУ-ын АТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүөтэй уулзаж хоёр талын харилцаа хамтын ажиллагаа, хоёр парламентын хамтын ажилласны асуудлаар өргөн хүрээтэй яриа хэлцэл хийлээ. Өнөөдөр БНХАУ-ын дэд дарга Ши Жиньдинтай уулзаж хоёр улсын худалдаа эдийн засаг, улс төрийн харилцааны асуудал, гадаад хамтын ажиллагааны асуудлууд, хүмүүнлэг, бусад салбарын хамтын ажиллагааны асуудлаар харилцан үр өгөөжтэй ажил хэрэгч яриа хэлэлцээ хийлээ. Бүхэлдээ айлчлал мань өргөн хүрээтэй олон арга хэмжээнүүдээр дүүрэн боллоо. Бизнесийн зөвлөлийн уулзалт зохион байгуулж, Монгол улсын бизнесийн төлөөлөгчид БНХАУ-ын бизнес эрхлэгчидтэй бизнесийн уулзалтууд хийлээ. Хятадын Чинхуа их сургууль Монгол Хятадын харилцааны өнөөгийн төвшин, мөн зүүн хойд Азийн хамтын ажиллагааны асуудлаар лекц уншиж оюутан залуучуудтай уулзлаа.

          Монгол улс эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг БНХАУ-тай өргөжүүлэн хөгжүүлэх, тэр дотроо дэд бүтэц, уул уурхай, эрчим хүчний салбарт хамтран ажиллах асуудлыг бид онцгойлон авч ярилцлаа. Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, газрын тосыг хамтран ашиглах, үйлдвэр байгуулах асуудлыг хамтран судлах энэ бүх асуудлыг ярилаа. Монгол Хятад хоёр улс хоёр талын харилцаа хамтын ажиллагаа өргөжүүлэхийн зэрэгцээ ОХУ-той гурван талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Монголын нутгаар байгалийн хийн хоолой, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, хурдны авто зам барьж байгуулах асуудал, мөн ирээдүйд Бээжин Улаанбаатарыг холбосон хурдны галт тэрэг барьж байгуулах асуудлыг бас ерөнхий сайдын төвшинд ярилаа. Ер нь бид харилцаа хамтын ажиллагааны өнөөгийн төвшингөө дүгнэж, цаашдын боломж ирээдүйн талаар өргөн хүрээтэй ажил хэрэгч яриа хэлэлцээ хийсэн айлчлал боллоо гэж дүгнэж байна.

          Сэтгүүлч: Хятадын соёлын төв саяхан Улаанбаатар хотод ажлаа эхлүүллээ. Энэ нь Хятад Монголын соёлын солилцоог ахиулах нь дамжиггүй юм. Та Хятад Монгол хоёр орны соёлын салбарын солилцоо, хамтын ажиллагааг хэрхэн үнэлж байна вэ?

          Ерөнхий сайд: Хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлж хөгжүүлэхийн нэг үндэс бол хүмүүнлэг хоорондын солилцоо, боловсрол нийгэм соёлын салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж өргөжүүлэх ёстой гэж бид үзэж байгаа. Хятадын соёлын төвийг Монголд байгуулж сууриа тавьсан, уг төвийн ажлыг цаашид дэмжинэ гэдгээ бид илэрхийлсэн. Монголын соёлын төвийг Хятад улсад байгуулах асуудлыг бид хөндөж, үүнд БНХАУ-ын талаас дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Бид үүнд талархалтай байгаа. Цаашид бид хоёр талдаа соёлын төв гэдгийн үйл ажиллагааг дэмжиж эрчимжүүлнэ гэж ярилцан тохирсон.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе