|
|
||
Хилийн нутгаар аялахуй" томоохон арга хэмжээний умард хилийн аяллын нээлтийн ёслол саяхан Бээжинд боллоо. Хятадын арав гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид сар шахам хугацаанд Өвөр Монголын 4000 гаруй километр хилийн шугамаар сурвалжлан аялж, тэнд ажиллан амьдарч байгаа цэрэг байлдагчдын амьдрал ахуйтай танилцах юм.
Дархан хилээ хамгаалж суугаа офицер дайчдын амьдрал ахуйтай танилцаж, Өвөр Монголын үзэсгэлэнт байгалийн сайхныг бишрэн, мэргэжил нэгт нөхдөөсөө суралцах зэрэг олон сайхан хүсэл өвөрлөн, нутаг нутгийн сэтгүүлчид Өвөр Монголыг зорьсон юм.
Хятадын Олон Улсын Радиогоос томилсон манай гурван сэтгүүлчийн суух онгоц цаг агаарын байдлаас болж, нисэх цагаа хойшлуулсаар 20­-ны үүрийн 2 цагийн үеэр сая Хөлөн Буйрын Хайлаарт хүрлээ. Онгоцноос буумагц сэнгэнэсэн цэвэр агаар болон соргог өвсний анхилуун үнэр аяны ядаргааг минь тайлж өглөө. Манай сэтгүүлчид цэргийн хүрээний буудалд буусан юм. Буудалдаа ороод би өрөөний картаа нэгэн цэргээс асуухад тэрээр "Өрөөний карт байхгүй. Хаалгаа цоожлох ч хэрэггүй. Манай энд хамгийн амар тайван " гэж билээ. Энэ удаагийн аялал мань ер бусын аялал болохыг би ингэж л мэдэрлээ.
Өнгөрсөн жилийн 6 сард ЮНЕСКО-гийн "Эх хэлний өдөр"-ийн арга хэмжээг сурвалжлахаар би Хөлөн Буйрт анх ирж, ганцхан хоноод чамласаар харьсан удаатай. Энэ удаа үүр шөнийн амтат нойронд нь мэндчилэн золголоо.
Сайн байна уу? Эх орны дархан хил минь.
Сайн байна уу? Өвөр Монгол өлгий нутаг минь.
Сайн байна уу? Эргүүнэ хуны үлгэр домог минь.
Энэ нутгийнхаа өнө мөнхийн ариун түүх, үзэмжит сайхан байгальд омог бахархал төрөн, тэр бүхнийг үзгэн зургаар дэлхий дахинд дэлгэн үзүүлэх гэж би ирлээ. Эх орныхоо дархан хилийг залуу нас, халуун амиараа сахиж, ард иргэдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээж яваа хүмүүстэйгээ сэтгэлээ хуваалцахаар бид ирлээ.
Хөлөн Буйрын Хайлаар зүүнээс баруун тал хүртлээ 7 километр, өмнөөс умарш хүртлээ 16 километр. Хөлөн Буйрт Хятадын нийт 56 үндэстний 42 үндэстэн нь амьдардаг. Хянганы давааны ой шугуйн 70 хувь нь Хөлөн Буйрт байгаа ба Хөлөн Буйрын тал, ус зэрэг нь Хятадын хоёр нандин эрдэнэ юм гэх зэргээр зохион байгуулагч талын цэргийн нөхөр минь танилцуулж байлаа. Хамт яваа нэг сэтгүүлч өглөөний цайны үеэр :- "Хөлөн Буйр зуны энэ хоёр сард л гоё биз, аялал жуулчлал их хөгжсөн гэж сонслоо" гэсэнд нөгөө цэрэг найзын хариулт нь надад гүнээ сэтгэгдэл төрүүлсэн юм. "Хөлөн Буйрт хэзээ ирэхээ та дуртай өнгөө үндэслэн тогтоож болно. Та хэрэв цагаан өнгөнд дуртай бол өвөл хавар, ногоон өнгөнд дуртай бол зундаа, алтан шаргал өнгөнд дуртай бол намар ирж байгаарай" гэж тэрээр хэлж билээ.
20-ны өдөр цэргийн талын холбогдох хүмүүс Хөлөн Буйрын цэргийн хуваарь тойргийн байдлыг танилцуулсан ба Хөлөн Буйрын цэргийн хуваарь тойргийн комиссар Сүнь Гүйшинаас Хятадын хилийн хамгаалалт болон Хятад Монголын хилийн хамгаалалтын хамтын ажиллагааны талаар ярилцлага авлаа. Түүнчлэн "Фашизмын эсрэг дайны Хайлаар дахь дурсгалын хүрээлэн " -тэй танилцсан юм. \ Сэтгүүлч Сарантуяа \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |