• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үзэсгэлэнт сайхан Улаансухай нуурын өнгө үзэмж сэргэлээ

CRI       (GMT+08:00) 2011-07-21 15:58:36

      Энэ жил Өвөр Монголын Өөртөө Засах Районы баруун нутгаар гандуу, аагим халуун үргэлжилж буй ч Баяннуур хотын Улаансухай нуурын аялал жуулчлалын бүсэд зэгс хулс халиуран, зүйлийн шувууд хуран, усан онгоцоор аялсан сэтгүүлчид бид байгалийн сайханд согтуурч, хүн байгалийн эв зохицолд биширч явлаа.

      Улаансухай нуур Өвөр Монголын Баяннуур хотын Урдын дунд хошуунд байрладаг. Уг нуур Хятадын цэнгэг уст 10 том нуурын нэг бөгөөд Хатан голын сав газар дахь хамгийн том нуур, мөн дэлхийн хагас цөлжилттэй бүс дэх экологийн асар их ашиг шим бүхий томоохон нууруудын нэг юм. Улаансухайн намаг нь эдийн засгийн үр өгөөж ихтэй төдийгүй эх ундаргын нөөц сайтай, цэвэр тунгалаг устай, үерийн усыг багтаан хурааж, ган хавсаргаас сэргийлж чаддаг, цаг агаарыг зохицуулан, амьд бодисын олон төрлийг хамгаалах чадвартай зэрэг экологийн олон идэвх талтай юм.

     Улаансухай бол Хатан голын хуучин гольдролд тогтсон нуур, өмнөөс умарш 35­40 километр, баруунаас зүүнш 5­­10 километр урт, нийт 30 мянган га талбайг эзлэн оршдог. Улаансухай нь ӨМ-ын цэнгэг усны загасны аж ахуйн чухал баазуудын нэг төдийгүй усны чанар сайн, гаралт шим өндөр тул умард зүгийн усархаг нутаг гэж алдаршсан байдаг. Хатан голын булуу цагаан загасаараа тус нуур хол ойрдоо алдартай. Улаансухай нууранд мөрөг загас, цагаан амар, мөнгөн загас, улаан нүдэн хилэм зэрэг 20 гаруй төрлийн загас байдаг бөгөөд энэ нутгийнхан жилдээ 1 сая 500 мянга гаруй килограмм загас агнаж, хамгийн их үедээ 4 сая гаруй килограмм загас агнаж байжээ. Үүнээс гадна, Улаансухай нь мөн ховор шувууд идээшин дадсан сайхан газар юм. Жил бүрийн хавар, зун, намар 3 улиралд энд 120 гаруй төрлийн жигүүртэн шувуу нүүдэллэн ирдэг, ялангуяа хавтгай хошуут хар галуу, хун, цоохор хошуут хотон шувуу зэрэг улсаас хүч тавин хамгаалж байгаа ховор шувууд ч олон байдаг.

      Баяннуур хот ус замаг болон замган тэжээлт загасны байгальтай зохицох тэнцвэрийг баталгаажуулах үүднээс ус замаг ашиглах хэмжээгээ ихээр дээшлүүлж, Улаансухайн экологийн асар их нөөцийг гүйцэд ашиглан, "11-р таван жилийн төлөвлөгөө"-г хэрэгжүүлснээс хойш, Улаансухайд Хатан голоос ус татан оруулдаг болсноор нуурыг цэвэршүүлсэн төдийгүй намгархаг газар болж хувирч байсныг зогсоож, бас үүний хажуугаар хулс зэгс тарьж, зүйлийн шувууд үржүүлэн, усанд нь загас, ёроолд нь хавч тэжээж, орчил эдийн засгийн шинэ үлгэр жишээ буй болгож, эдийн засгийн ашиг орлогоо нэмэгдүүлснээр усны бохирдлыг эх үүсвэрээр нь сэргийлэн засах эрч хүчээ нэмэгдүүлсэн байна.

      Улаансухай нуурын арвин нөөц болон үзэсгэлэн төгс өнгө үзэмж жуулчдын анхаарлыг ихээхэн татаж, аялал жуулчлалын дархан газар болсон юм. Энд ирсэн хүмүүс уул усны өнгө үзэмжийг бахдан, ховор чухаг шувуудын нүүдэл буудлыг судлан, нууранд онгоцоор зугаалан, умард нутгийн загасан далай болсон энэ сайхан газар алжаал чилээгээ тайлж, амран сувилуулж, тухлан саатахад хамгийн тохиромжтой газар болжээ. (Сэтгүүлч Э.Цогзолмаа ӨМ-ын Баяннуур хотоос мэдээлэв)

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе