|
|
||
Урдын дунд хошуу ӨМ-ын цөлөрхөг нутагт байрладаг бөгөөд салхи ихтэй газар байж, салхины эрчим хүчний нөөцөөр Хятадын 20-ны нэг хувийг, ӨМӨЗР-ны 4-ний нэг хувийг эзэлдэг, салхины эрчим хүчний нөөцийг нээж ашиглах талбай 15 мянган хавтгай дөрвөлжин километр тул асар их өсөх ирээдүйтэй байдаг.
Сүүлийн жилүүдэд Урдын дунд хошуу салхины эрчим хүч ашиглах ажлаа жилээс жилд ахиулан, одоогийн байдлаар тус салбарын хүрээнд Лүн юань, Жин нэн, Гүө хуа, Хятадын цахилгаан эрчим хүчний хөрөнгө оруулалтын компани, Лү нэн, Да тан зэргийн шинэ эрчим хүчний 6 том аж ахуйн нэгж хамтран ажиллаж, нэгдсэн цахилгаан эрчим хүчний нийт хэмжээ 950 мянган киловаттад хүрч, цахилгаан гаргасан нийт хэмжээ нь 4 тэрбум 500 сая киловаттад хүрчээ. 2011 оны 6-р сарын сүүлчийн байдлаар, цахилгаан гаргасан нийт хэмжээ бараг 1 тэрбум 20 сая киловаттад хүрч, бүтээсэн өртгийн хэмжээ нь 500 сая киловатт, холбогдох татвар хураамжийн хэмжээ нь 10 сая 20 мянган юаньд хүрсэн юм. Үүний улмаар салхины эрчим хүчний төслүүд нь Урдын дунд хошууны эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Урдын дунд хошуу сүүлийн үед 3 сая киловаттын хүчин чадалтай цогцолбор байгуулах өргөдөл гаргасан бөгөөд улсаас 2 сая 100 мянган киловаттын, өөртөө засах районоос 650 мянган киловаттын хүчин чадалтай цогцолбор байгуулах зөвшөөрлийн батламж олгосон тул нийтдээ 2 сая 750 мянган киловаттын хүчин чадалтай цогцолбор байгуулах болоод байна. Үүний дагуу "12-р таван жилийн төлөвлөгөөний хугацаа" дуусах үеэр 5 сая киловаттын хүчин чадалтай цогцолбор байгуулан, "13-р таван жилийн төлөвлөгөөний хугацаа" дуусах үеэр 5 сая киловаттын хүчин чадалтай цогцолбор байгуулахаар зэхэж байна.
\Сэтгүүлч Э.Цогзолмаа Урдын дунд хошуунаас мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |