• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Оросын хилийн боомтод ажиллаж байгаа монгол залуустай уулзаж ярилцсан нь

CRI       (GMT+08:00) 2011-07-26 15:30:20

      "Хятадын хилийн нутгаар аялах нь " томоохон арга хэмжээний умард хил дэх нэгдсэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж, 21-ний өдөр Хятад Оросын хилийн заагийн Эргүүнэ голын эрэг дэх Шивээ боомтод хүрч, тэнд ажиллаж байгаа хүмүүстэй уулзлаа. Гэр нутгаасаа салж, эх орны дархан хилийг хамгаалах ба боомтын ажилд чармайн зүтгэж байгаа хүмүүсийн дунд монгол залуус ч байна.

      Шивээ боомт Эргүүнэ голын эрэгт Орос үндэстэн төвлөрөн суурьшсан Шивээ суманд байрладаг. Өвөр Монголын хамгийн дээд өргөрөгт байрладаг, хамгийн богино зунтай, хамгийн буйд боомт бөгөөд жилдээ хяруу унахгүй хугацаа гуравхан сар, өвөлдөө хасах 50 хэм хүртэл хүйтэрдэг байна. Энд ажиллаж алба хааж байгаа цэрэг офицерын амьдралын орчин бэрх хатуу хэдий ч тэд бэрхшээлийг туулан, хилийн боомтын ажлаа сайн биелүүлж явна.

       Эрдэнэ-Очир Өвөр Монголын Жирэм аймгийн хүн. Тэрээр 2001 онд цэрэгт ирж, 2002 оноос хойш хилийн хамгаалалтын ажилд оролцож, 2005 оноос Шивээ боомтын хилийн хамгаалалтын шалгалтын ажил хариуцаж байна. Тэр гэр бүлтэйгээ Эргүүнэ хотод амьдардаг. Ажлын шаардлагаар сардаа бараг хоёр долоо хоног Шивээ боомтоор нэвтрэх хүмүүсийн паспортыг шалгах ажил хариуцдаг байна.

       Шивээ сум үзэсгэлэнт сайхан байгалийн үзэмж, Орос үндэстний өвөрмөц онцлог болон монголын эх үүсвэр нутаг зэрэг онцлогоороо олон жуулчдын сонирхлыг татдаг. Боомтын үйлчилгээний чанар чансааг батлахаар чармайн ажилласаар иржээ. Дотоод гадаадын хүмүүсийн сайшаалыг олж явсан үйл явдлууд мартагдашгүй санагддаг гэж тэрээр хэлж байна. 2009 онд Оросоос модон материал ачиж ирсэн машин хөрвөж, хүн хар шархадсаныг Шивээ боомтынхан мэдсэний дараа даруй түргэн тусламж үзүүлж, шархадсан хүнийг Эргүүнэ хотын эмнэлэгт хүргэн эмчлүүлж, Орос иргэдийн сайшаал талархлыг хүлээж байлаа гэж тэрээр маш баяртай ярьж билээ.

       Эрдэнэ-Очир айл гэр болж, ажилдаа гаршсан хүн. Шивээ боомтод харуулын алба хааж байгаа 21-тэй Хянган залуу Алмас хөөрхий, гэр орноо их санадаг гэж байлаа. Цэрэгт ирээд хоёр жил болж байгаа гэнэ. Ар гэртээ хариагүй гэнэ шүү. Гэхдээ долоо хоногтоо утсаар нэг ярьдаг ба ажил албаны чөлөөгөөрөө сагс, хөл бөмбөг тоглодог байна. Өндөр сайхан нуруутай залуу сагс сайн тоглодог байхаа гэхээр тэр "зүгээр сайн тоглоно" гэж ичсэн юм шиг ярьж байлаа. Алмас залуу маш чармайлттай. Зав чөлөө алдалгүй ном бичиг уншдаг. Цэрэг залуучуудын сурч суралцан мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхийг урамшуулдаг бодлогын дагуу түүнийг Хайлаарт томилон нэг сар үнэгүй суралцуулсны дүнд тэрээр Өвөр Монголын цэргийн сургуульд шалган орсон гэнэ. Чармайлт хүнийг гомдоодоггүй. Энэ намраас эхлэн Алмас цэргийн сургуульд командлагчийн мэргэжлээр гурван жил суралцаж, мэргэжлээ дээшлүүлэн, эх орныхоо хилийг хамгаалах үйлсэд нэн их хувь нэмэр оруулах болно. \Сэтгүүлч Сарантуяа \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе