• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цэргийн хуаран дахь "Морин хуурч" залуу

CRI       (GMT+08:00) 2012-02-07 10:58:35

      Өвөр Монголын цэргийн тойргийн хилийн хамгаалалтын цэргүүд өдөртөө дасгал сургууль хийх,хамгаалалтын үүргээ амжилттай биелүүлэхээс гадна, чөлөөт цагаа ашиглан дуу хуур, гар урлал, уран бичлэг, зураг зэргийг сурч, цэргийн хуаранд цэнгэл баяр дүүрэн өнгөрөөдөг.

       Манай энд морин хуур сайхан хөглөдөг монгол залуу бий. Э Лүөси гэдэг нэртэй. Хятадаар яг Орос улсын нэртэй адил. Хятад Оросын хилийг хамгаалахаар хуваарилагдан ирсэн сонин тавилантай гэх зэргээр ажилтнууд нь гайхаж байлаа. Улаан мөчрийнхээс дутуугүй сайхан хуурддаг гэж тэр багийн дарга нь байн байн магтахаар нь уулзах хүслээ дурдаж, даргын зөвшөөрлөөр 22-ны орой олж уулзсан юм.

      Түүнийг Элс гэдэг. 1991 оны элсэн шуурганы үеэр төрсөн болохоор аав ээж нь энэ нэрийг өгсөн гэнэ. Дуудлагаар нь Хятад үсгийн Э Лүөси гэж тэмдэглэсэн байдаг. Оростой голоор хуваагдан хиллэх цэргийн хуаранд түүний Хятад нэр болон морин хуур нь Ордос нутагтай Элс залууг олны дунд од болгожээ.

     Өвөр Монголын цэргийн тойргийн Хөлөн буйр дахь хуваарь тойргийн улс төрийн хэлтсийн дэд дарга Янь Жюньже хэлэхдээ: "Нэг удаагийн цэргийн ба Улаанмөчрийн нэгдсэн уран сайхны концертод Элсийн морин хуурын хөгжмийг сонирхоод би түүнийг Улаанмөчрийн хүн гэж эндүүрсэн шүү" гэж байлаа.

       Арван дөрвөн наснаасаа эхэлж сурсан морин хуур нь цэргийн хуаранд хань болсон төдийгүй хамт ажиллаж яваа байлдагч нарт нь баяр цэнгэл авчрах болсонд Элс маш баяртай байлаа. Эргүүнэ голын хөвөөнд энэ сайхан тал дээр морин хуураа татахад үнэхээр эх байгальдаа уусан, онгод орох мэт санагдах юм. Хамт байлдагч нар маань морин хуурын тухай сайн ойлгохгүй хэдий ч уяруун аяс татахаар нь гэр нутгаа санаж заримдаа бүр уйлдаг ба хөгжилтэй аяс татахаар хөөрч баярлаж ирдэг гэж Элс ярьж байлаа.

       Элс арван наймтайдаа Үүшин хошууны соёлын товчоонд нэг жил ажиллажээ. Цэрэг болох нь түүний хар багийн хүсэл бөгөөд цэрэг эрийн сүр жавхааг багаасаа бахаддаг. Ажлын байранд нэг жил байхдаа тэр бүх юманд өөрийгөө давтаж боловсруулах шаардлагатай гэж бодон, цэрэгт орсон юм. Нэг жилийн цэргийн амьдрал намайг одоо хүчир бэрхээс айхгүй жинхэнэ эр болгож чадлаа гэж Элс омог бардам ярьж байсан юм.

        Ярилцлага авсан тэр өдөр нь Элсийн 20 насны төрсөн өдөр нь байсан . Цэргийн хуарангаас дураараа гарч болохгүй хатуу сахилгатай болохоор цэргийн найз нар нь гоймон чанаж төрсөн өдрийг нь тэмдэглэхээр бэлдсэн байна гэж тэрээр хэлж байлаа. Цэрэг эр Элсэд төрсөн өдрийн мэнд дэвшүүлж, ажил мэргэжлийн өндөр амжилт хүсэж байгаагийн хамт "Аав ээж минь, та нарыгаа санаж байна шуу. Сайн сууж байгаарай" гэсэн мэндчилгээгийг нь дамжуулахад баяртай байна. \Сэтгүүлч Сарантуяа \

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе