|
|
||
Зүүн хойт Азийн хөрөнгө оруулат, хөрөнгө оруулалтын 7-р яармагийн болсон Хятадын Чанчунь хотод 9-р сарын 7-ны 9цагаас 11 цаг хүртэл үргэлжилсэн Гирин мужийн урлаг соёлын ололт амжилтын тухай танилцуулах ажиллагаанд орлцсоноор Монгол улсаас Бээжингийн олон улсын радиод мэргэжилтнээр ажиллаж байгаа миний Чанчунь хотод гурван шөнө гурван өдөр хийх ажил дуусч Байшань хотруу хөлгийн жолоо залах боллоо. Гурван өдөр, гуравхан шөнөд хөгжил цэцэглэлийн үүд хаалга нь нээгдээд байгаа энэ сайхан хотыг таньж мэднэ гэдэг юусан билээ. Гэхдээ л монголчуудын хэлдэгчлэн өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг Чанчунь хот өөдлөхийн үүд нь нээгдээд байгаа өнгөлөг хот юм. Энд үнэхээр ирээдүйн их бүтээн байгуулалт эхлэхээр их мөрний эрчилсэн их урсгал эхэлж, цөнгөө түрэхийн өмнөх шөнө шиг агуу их эрч хүч, ид хав зангирч байна. Монгол улсын мөнхийн бөгөөд аугаа их хөрш Хятад Орос хэмээх хоёр хэт их гүрэн, бас эртний түүхэн харилцаат Гуулин болоод Жийбэн улсуудын хөгжлийн царааг харуулах аварга их бүтээн байгуулалт, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа хэзээ мөдгүй энэ л хотоос эхэлж энэ дэлхийн хүмүүс нэгэн дээвэр дор, нэгэн нарны цацрагаар гийгүүлэгдэн амьдарч байгаа учраас ингэж л хамтран ажиллах ёстой гэсэн үлгэр дууриаллыг даян дэлхий дахинаа харуулах гэж байна. Энэ их хөгжлийн алхаа миний Монголын буурай хөгжлийг таягдан хаяж дэлхийн хөгжлийн эгнээнд хөл тавиулах нь дамжиггүй. Миний эх орныг, тэр дотроо миний хойч ирээдүйн хөгжил дэвшлийг зөгнөгч Чанчунь хот танаасаа хоргодон хоргодон саллаа. Уяхан замбуутивийн наран мөхөшгүй өндөрт цацран мандаж, хүний ертөнцийн гэрэл гэгээг улам нэмэгдүүлэх хожмын нэгэн өдөр эргэн уулзахын ерөөл бэлэгдэл тавья. Баярлалаа, Баяртай Монголын хөгжлийн ирээдүйг зөгнөгч Чанчунь хот.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |