• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монгол хоёр орны залуучуудын найрамдлын дурсамж

CRI       (GMT+08:00) 2011-09-09 17:52:16

     Монголын 200 залуучуудын хувьд ч долоо хоног хамтдаа байх нь бие биетэйгээ танилцан найзлах сайхан боломж нээгдэж байна гэж тэд ярьж байлаа. Хятадын талаас хүлээн авч, үйлчлэх ажилд Хятадын олон залуучууд оролцсон юм. Мөн тэд Өвөр Монголын Их Сургууль, Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн байдалтай танилцаж, Хятадын оюутан залуучуудтай уулзан ярилцаж, соёл, спортын арга хэмжээг зохион явуулж, ойлголцлоо нэмэгдүүлэн, найрамдлаа бэхжүүлсэн байна. Хамт явсан хоёр орны залуучууд хэдхэн хоногийн хугацаанд улам бүр танилцан дасцгааж, сайн найз бололцсон юм. Хятад, монгол хэлээр бид сайхан харилцаж чадахгүй ч гэсэн англи хэлээр юм уу харцаараа, дохиогоор, дуу хөгжмөөр ямар ч саадгүй харилцаж, сайн найз бололцсон гэж тэд ярьж байлаа. "Монголын залуучууд маш хөгжилтэй. Нээлттэй харьцдаг сайхан найз нөхөд байна. Би хэд хэдэн сайн найзтай болсон " гэж сайн дураар ажиллаж байсан хятад залуу Жү Эньлэй ярьж байлаа.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе