• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эзнээ нутгийн гоёмсог өнгө үзэмж

CRI       (GMT+08:00) 2011-10-02 16:50:15

      Эзнээ хошуу бол монгол үндэстэн гол цогц болсон хил хязгаарын малжих хошуу болно. Газрын байршил нь ӨМӨЗР-ы Алшаа аймгийн баруун хойд өнцөгт байж, зүүн ба өмнө талаараа Алшаа зүүн ба баруун хошуу лугаа зах залгалдаж, баруун талдаа Ган сү мужийн Сү бэй сяны Ма цүнгийн уулархаг орон лугаа хил залгана. Говийн хаан тоорой хэмээн алдаршсан Эзнээ торгууд нутаг тооройн ой хөвч, заг сухай ургадгаараа онцлог төдийгүй энэ нутагт бас Сувнуур, Эзнээ гол, Бадайн жаран, Дэл хад зэрэг өнгө үзэмж төгс газрууд бий. Үүгээр ч барахгүй дэлхийд данстай хар хотын туурь энэ нутагт байдаг. Мөн Монгол Хятадын хоёр дахь том боомт болох Цэхээ боомтоор Эзнээ хошуу нь Монгол улсын өмнө говь аймагтай хил залгаж, хоёр орны олон салбарын харилцаа, хамтын ажиллагаанд үнэлшгүй хувь нэмэр оруулж байгаа билээ.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе