|
|
||
Монгол шугуй сум ӨМӨЗР-ын Хөлөн-Буйрын Өргөн хотын баруун хойд хэсэгт, баруун талаараа Оросын Олиоч хэмээх боомтын жижиг хоттой нэг голын хоёр эрэгт бараа бараагаа харан оршиж, нийт 136.4 км хилийн шугамтай. Монгол шугуй сумын нутаг нь Монголчуудын үүсэн бүрэлдсэн домогт нутаг гэдэг утгаар энд Монгол туургатны үүсэл гарлын үүх түүхийг өгүүлсэн "Монголчуудын эх үүсэл" гэх уламжлалт соёлын цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Монголчууд Өргөнийн уул хавцлын бэрх бартааг туулан гарч ирсэн гайхамшигт домогт энэ нутагт өнөөдөр зөвхөн Монголчууд бус харин Хятад, Орос үндэстэн болон Орос Хятадын хойч үе, Дагуур, эвэнх зэрэг арваад үндэстэн оршин амьдарч байна. 2005 онд Монгол шугуй сум "Хятадын Үзэсгэлэнт суурин"-аар тодорч, Монгол шугуй сумын аялал жуулчлалын нэрийн алтан хуудас болсон байна.
Эндэх байгаль экологийн унаган орчин хэвээр хадгалагдсан бөгөөд ой мод өвс бэлчээрийн бүрхэц 80 хувиас дээш байж, гол горхи олон, экологийн эх баялаг элбэг байдаг. Балар ойд нарс хайлаас, хус уд зэрэг голлон ургаж, хээрийн амьтан ургамал, ховор эмийн өвс ургамал элбэг байдаг тул биологийн эрдэмтэд эндхийг "Онгон байгалийн генийн эрдэнэсийн сан" гэдэг. Хүмүүнлэгийн өвөрмөц орчин, буурал түүх, онгон байгаль зэрэг эх баялаг нь Монгол шугуй сумын эдийн засаг нийгмийн хөгжлийн давуу тал болжээ. \Алтанхуар редакторлав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |