|
|
||
Зүүн хойд Азийн Цонх гэгдсэн Манжуур хот Өвөр Монголын Өөртөө Засах районы зүүн хойд хэсэгт, Орос, Монгол хоёр улстай хиллэн оршдог зуун жилийн түүхтэй боомт хот юм. Манжуур нь Хятадын эх газрын хил дээрх хамгийн том боомт хот бөгөөд Ази Европын эх газрын хонгилын чухал боомт гэдгээрээ Хятад Оросын худалдааны хуурай замын ачаа тээврийн 70-аас дээш хувь нь үүгээр нэвтэрч байдаг. 732 км. кв талбай бүхий нутаг дэвсгэр дээр Монгол, Хятад, Орос гээд хорь гаруй үндэстний 300 мянган хүн аж төрдөг. Зуун хувь хотожсон Манжуурт үндэсний зэрэглэлийн Хятад Оросын худалдааны нээлттэй бүс, хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, үндэсний зэрэглэлийн томоохон нүүрсний аж үйлдвэрийн бааз, ӨЗР-ны зэрэглэлийн Дүн Хү нээн хөгжүүлэх бүс ба боловсруулах аж үйлдвэрийн бүс зэрэг хуваарилалттай. \Алтанхуар редакторлав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |