• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол улсын "Соёлын сар" арга хэмжээний нээлтийн ёслол  Бээжинд болов

CRI       (GMT+08:00) 2012-04-13 18:06:34

      БНХАУ-ын Соёлын сайд Цай-Ү уг нээлтийн ажиллагаан дээр хэлэхдээ, 2011 онд Хятад Монгол хоёр орны харилцаа нь сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцаанаас стратегийн түншлэлийн харилцааны түвшинд дээшлэн хөгжсөн нь шинэ цаг үед хоёр орны Засгийн газар Хятад, Монголын харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд их анхаарал тавьж байгааг харуулж байна гэжээ.

 

      Тэрээр хэлэхдээ, Сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орны соёлын солилцоо өдрөөс өдөрт олширч, хоёр улсын харилцаа холбооны дутагдаж болшгүй нэгэн хэсэг болсон юм. Хоёр орны Засгийн газрын хүчтэй дэмжлэг болон хамтын чармайлтаар хоёр орны хамтын ажиллагааны найрсаг харилцаа улмаар бэхжин хөгжинө гэдэгт би итгэж байна гэжээ.

      Тэрээр бас хэлэхдээ, 2012 онд Хятад Монгол хоёр орон "Соёлын сар" арга хэмжээг харилцан зохион байгуулж байгаа нь хоёр орны соёлын солилцооны түүхэнд их ач холбогдолтой үйл хэрэг болох юм гэжээ.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе