• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Отгонбаяр сайдтай хийсэн ярилцлага

CRI       (GMT+08:00) 2012-04-13 15:23:12

     Энэхүү арга хэмжээ нь хоёр орны соёлын харилцаанд ямар ач холбогдолтой гэж үзэж байна вэ?

     Би их ач холбогдолтой гэж үзэж байна. Хоёр талаасаа бид 2012 онд багтаагаад Монголын соёлын сарын үйл ажиллагааг Хятадад зохион байгуулах, Хятадын соёлын үйл ажиллагааг Монголд зохион байгуулахаар тохирсон. Тэгээд ээлжийнхээ дагуу, манай соёлын үйл ажиллагаа ингээд Бээжинд хотноо нээгдэх гэж байна. Тэгээд олон мянган жилийн турш, уул толгодоор, ус голоор дамжин хиллэж ирсэн манай хоёр орон бол бүр өөр өөрийн соёлын онцлогтой. Манай хятад нөхдүүд бол олон зуун жилийн дорнодынхны суурьшмал соёл иргэншлийн уламжлалтай бол Монголчууд бид нар бол нүүдэлчдийн соёл иргэншлийн баялаг уламжлалтай. Тэгээд хоёр соёл иргэншлийг хооронд нь танилцуулахад бол их чухал алхам болно гэж үзэж байна.

     Энэ сарын хугацаанд ямар ямар арга хэмжээнүүд зохиогдох вэ?

     Манайх бол энэ соёлын сарын үйл ажиллагааны хүрээнд бол энэ удаагийн урлагийн тогтолтыг зохион байгуулж байна. Энэ урлагийн тогтолтод бол Монголчуудын язгуур урлагийн их олон сайхан бүтээлүүд, дэлхийн соёлын өв, ЮНИСКО-д бүртгүүлсэн соёлын өвүүдээ Хятадын үзэгчдэд тольдуулах гэж байна. Үүнээс гадна, бас зургийн үзэсгэлэн гарна, үүгээрээ дамжуулан манай орны орчин цагийн уран зургийн ололт амжилтыг Хятад нөхдүүдэд танилцуулахад бас чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байгаа. За үүнээс гадна бид бас зарим хотуудад киноны өдөрлөг зохиож, Монголын кино урлаг ямар төвшинд байгаа тухай бас Хятадын олон түмэнд танилцуулъя гэсэн бодолтой байгаа.

     Улс хоорондын харилцаа, тэр тусмаа иргэд хоорондын харилцааны салшгүй хэсэг бол соёл, боловсрол гэж үздэг. Сүүлийн жилүүдэд, хоёр орны соёлын харилцаанд гарсан ололтыг та юу гэж дүгнэж байна вэ?

      Ер нь энэ салбаруудад бол сүүлийн жилүүдэд ихээхэн ахицтай яваа. Боловсролын салбарт болбол БНХАУ-аас, түүний дотроос ӨМӨЗР-аас Монгол хүүхдүүдэд олгож байгаа цалингийн тоо бол жилээс жил нэмэгдэж байна, мөн сурч байгаа оюутны тоо жилээс жил өсөн нэмэгдэж байна. Бид ч гэсэн Хятадаас Монголд сурч байгаа оюутнуудад Монгол улсын засгийн газрын тэтгэлгийг бас олгодог. Хоёрдох бидний чухал гэж ярьж байгаа бол даруй соёлын салбарт бидний хамтын ажиллагаа бол нэлээд өргөжиж байна. Манай хоёр орны хооронд бол соёлын өвийн хамтарсан хороо гэж байдаг. Энэ хорооны хүрээнд, манай хоёр орны хувьд хамтарч шийдвэрлэх ёстой соёлын өвийг, мөн түүх дурсгалын өвийг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээгээ жил болгон уулзаж, хоёр талаараа тохиролцож явдаг. Манай хоёр орны хооронд бас хамтарсан төслүүд хэрэгжүүлж, жилээс жилд их амжилттай болж байгаа гэдгийг зориуд цохон тэмдэглэх нь зүйтэй байгаа гэж бодож байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе