• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол улсын төрийн соёрхолт, ардын жүжигжин доктор профессор Жанцанноровтой хийсэн ярилцлага

CRI       (GMT+08:00) 2012-04-13 16:25:24

     "Монголын соёлын сар" ажиллааны нээлтийн тоглолтыг удирдаж найруулсан Монгол улсын төрийн соёрхолт, ардын жүжигжин доктор профессор Жанцанноровтой уулзалж ярилцлаа. Тэрээр энэ удаагийн тоглолтын талаар хэлэхдээ, "Манай хоёр орон бол уул ус, гол мөрөн толгод талаараа олон мянган бээр залгаж, олон мянган жил хөрш байж, сүүлийн үед БНХАУ байгуулагдсан 60 гаруй жил, Монгол Улс байгуулагдснаас хойш бас олон жил хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн.

      Бидны хооронд түүхийн маш олон он жилийн өмнөөс соёлын харилцаа өргөн байсан, одоо бол энэ эрин цагт манай хоёр орны соёлын харилцаа бол үнэхээр нүдэн дээр, хөгжмөөр бол чихэн дээр хөгжиж байна, хоёр улсын харилцаанд бас биднийг нэгтгэж байдаг нэг зүйл бол дорно дахины ард түмнүүдийн хувьд соёлын нэг дорно дахины уламжлалтай учраас бидныг нэтгэж байгаа нэг томоохон шижим нь болбол тэр байна, нөгөө талаар БНХАУ-ад монгол үндэстнүүд олноор амьдарч байдаг. Тэр үндэстэн маань гэсэн ч бидны хооронд соёлын холбоос гаганаас болж байдаг, олон удаа бид харилцан тоглолт хийж байсан, энэ тоглолтын үндсэн онцлог нь гурав байна гэж би бодож байна.

      Энэ тоглолтод гол үүргийг Монгол улсын морин хуурын чуулга гол үүрэг ачааг үүрч байгаа. Тийм учраас морин хууртай холбоотой бүтээлүүд их голлож байна, үндсэн нэг онцлог бол сүүлийн үест ЮНЕСКО гэж олон улсын байгууллага дэлхийн ард түмнүүдийн үнэтэй ийм биет бус соёлыг бүртгэдэг, хадгалж хамгаалахад анхаарал тавьдаг болсон, тийм учраас бид бас Хятадын анд нөхөддөө энэ ЮНЕСКО-д бүртгүүлсэн гол гол төрлүүдээ ямар шуу одоо хадгалж байна вэ гэдгээ харуулахыг хичээсэн. Үүнд морин хуур, уртын дуу, хөөмий, бие биелгээ, мөн баруун монголын гэж нэрлэгддэг ардын тууль хайлах урлаг зэргээ хэрхэн хадгалж байна уу гэдэг нэг хүрээний асуудлаа танилцуулж байгаа юм.

      Нэгт, хадгалсныг бас хөгжүүлэх хэрэгтэй, тийм учраас энэ суурин дээрээ орчин үеийн үндэсний урлагийг хэр зэрэг хөгжүүлж баяжуулж байна вэ гэдгийг харуулахыг зорьсон байгаа.

      Хоёрт, одоо дэлхий ертөнц их ойртож байна, улс үндэстнүүд угсаатнууд, дэлхийн соёлын нэг үндсэн олотонд тулгуурлах хандлага байна, тийм учраас дэлхийн дуу хөгжмийн урлагаас монголчууд хэрхэн өөрийнхөө үндэсний урлагт шингээж байгаа юм бэ гэдгийг бас харуулахыг зорьсон, ингээд энэ удаад дэлхийн сонгодог дуурь, сонгодог хөгжим, шинэ хөгжмүүдийг морин хуурын найрал хөгжмөөр чадварлаг тоглож үзэгчиддээ харуулсан байгаа.

     Гуравт, БНХАУ-ад болж байгаа арга хэмжээ учраас Хятадын сайхан дууг найруулж тоглох, Хятадын сайхан дууг бас манай дуучин дуулах ородлого хийсэн байгаа. Энэ муу болсон байж магадгүй, тэгэхдээ дуулж хөгжимдөж байгаа маань сэтгэл гэж ойлгох хэрэгтэй. Сэтгэл сайхан бол бүх юм сайхан байдаг учраас бид нар Хятадын дуу хөгжмөөс ганц нэгийг оруулсан байгаа. Бүхэлдээ болбол орчин цагийн Монголын уламжлалт урлаг хэр зэрэг хөгжиж, өсөж, залуужиж байгаа юм гэдэг ийм үндсэн санааг л энэ урлагийн хэсэгт харуулахыг зорьсон байгаа даа"

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе