|
|
||
2012 оны 5-р сарны 17-ны өдөр Бээжин хотод Хятад Монгол хоёр орны мэргэжлийн хяналтын салбар дахь хамтын ажиллагааны гэрээг байгуулсан байна.
Уг гэрээнд гарын үсэг зурах ёслолд БНХАУ-ын чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын орлогч дарга Сүнь Дэвэй, Монгол улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Содхүү, Монгол улсаас Хятад улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц · Сүхбаатар нарын зэрэг холбогдох салбарын хүмүүс оролцсон байна.
БНХАУ-ын чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын орлогч дарга Сүнь Давэй хэлэхдээ, уг гэрээг байгуулсан нь Хятад Монгол хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд нааштай үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна гэжээ.
Монгол улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Содхүү хэлэхдээ, уг гэрээг байгуулсан нь чанарын хяналт шалгалт, хорио цээрийн салбар дахь хамтын ажиллагаа хоёр орны засгийн газрын төвшинд хүрснийг харуулж байна. Монгол улсын хил хязгаар, Монгол улсын гадаад худалдаа, түүнд тавих чанарын хяналт, хорио цээр, түүнчлэн импорт экспортын гадаад худалдаанд тавих хяналтыг хамтад нь гүйцэтгэх чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг авах бүрэн боломж нээгдэж байгаа гэжээ.
Мөн өдөр "Хөгжиж буй орнуудын импорт экспортын барааны мэргэжлийн хянагчдын сургалтын симнэр" Бээжин хотод өндөрлөжээ. Уг сургалтад Монгол улс, Египет, Мьянмар зэрэг орны дэд сайдын төвшний мэргэжлийн хяналтын төлөөлөгчид оролцсон юм. \Сарантуяа, Болор мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |