• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Монгол, Оросын нутгийг хамарсан "Цайны зам" гэх томоохон төсөлд Монголын талыг төлөөлөн оролцож байгаа Ц. Сүрэнжавтай хийсэн ярилцлага

CRI       (GMT+08:00) 2012-07-06 11:08:13

     Цэрэнгийн Сүрэнжав. Бээжин хотод тусгай сурвалжлагчаар 8 жил сууж, Хятад улсад нийт 14 жил ажиллаж амьдарсан. Одоо Хятад, Монгол, Оросын нутгийг хамарсан "Цайны зам" гэх томоохон төсөлд Монголын талыг төлөөлөн оролцож байна.

     Тэрээр дээрх 3 орныг хамарсан "Цайны зам" төслийн Хятадын Үү Ий хотод болох нээлтийн ажиллагаанд Монголын талыг төлөөлж оролцож байна.

     Хятадын Төв Телевизээс энэхүү түүхэн үйл ажиллагаанд зориулан 18 ангит баримтат кино хийх гэж байна. Киноны зураг авалтыг Хятад, Монгол, Орост авна. Энэхүү хэдэн сая юаны санхүүжилтээр хэрэгжих том төсөл ашгийн бус бөгөөд гол нь "Цайны зам"-ын дагуух хотуудын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, 3 орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх асар их ач холбогдолтой хүмүүнлэгийн үйл ажиллагаа юм байна.

     Ц. Сүрэнжав энэ төсөлд мөн хятад, монгол, орос хэлний орчуулагчийн үүргийг гүйцэтгэх юм байна.

     Тэрээр нийгмийн үйл ажиллагаанд оролцохын сацуу ном зохиол, судалгааны ажлыг хийж олон ном гаргасан байна. Монгол, Хятадын түүх, монголын түүх, угсаатны зүйн талын олон номыг хятад, орос хэлнээс эх хэлнээ орчуулсан байна.

     Одоо та бүхэн түүнтэй хийсэн бичил ярилцлагыг сонирхоно уу.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе